/ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2018 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2018 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2018 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.09.25                                                                                                                       Чойр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

                Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэлтсээс хийж гүйцэтгэх ажлын 49 заалт бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж үр дүнг тооцон ажилласан бөгөөд биелэлт 90.6 хувьтай байна.

Цагдаагийн хэлтсийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын биелэлт, “Засгийн газрын 258 дугаар тогтоолын биелэлт”, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвөлгөөний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2017 оны 4/1739 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүргийн биелэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээнд тусгасан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, Эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсээс хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт, Цагдаагийн төв байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, алба хаагчдыг чөлөөлж томилсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаас хуралдаан дээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийн биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нартай дүрст /видео/ хурлын үеэр өгсөн үүргийн биелэлт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/591 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн биелэлт, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвөлгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргаас өгсөн үүргийн биелэлт, Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Монгол Улсын дипломат албан паспорт, буцах, үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмын хүрээнд цагдаагийн хэлтсээс хэрэгжүүлсэн ажлын биелэлт, Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас ирүүлсэн тогтоол, захирамжийн хэрэгжилт, Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт, Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай албан даалгаварын хэрэгжилт, Хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007 оны 97, 2013 оны 88 дугаар зарлигийн биелэлт,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/73 дугаартай тушаалыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/56 дугаартай албан бичгээр өгсөн үүргийн хэрэгжилтүүдийг хангуулж, биелэлт, үр дүнг тооцож хугацаанд нь холбогдох албадад хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсийн даргаас тасаг хэсгийн дарга нартай, тасаг, хэсгийн дарга нь алба хаагч нэг бүртэй энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

            Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурал энэ оны эхний 09 сарын байдлаар 14 удаа хуралдаж, үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 36, зөрчлийн шинжтэй 8, нийт 44 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тухайлбал: Эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан 3 алба хаагчийг Төрийн шагналаар, 3 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 2 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 7 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цагдаагийн цолоор шагнуулах асуудал, албаны шалгалтын материал 9 хэлэлцэж 5 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах болон томилгоо, хүний нөөцтэй холбоотой 15 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Алба хаагчдын эхний 09 сарын ажлыг дүгнэж, давхардсан тоогоор 68 алба хаагчийн цалинг ажлын үр дүнгээр 5-20 хувь нэмж, 42 алба хаагчийн цалинг 5-20 хувь хасч олгосон.

 Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 123 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал/ 34, бүтэц, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 89 гарган хэрэгжүүлж ажилласан.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар тус цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

Энэ онд бүтэц дотор шинээр Шуурхай удирдлагын тасгийг тасгийн дарга 1, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн 1, холбоо, мэдээллийн инженер 1, жижүүрийн ахлах офицер 1, жижүүрийн офицер 2, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 3 гэсэн орон тоотойгоор байгууллагдсан ба цагдаа зохицуулагчийн 1 орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоонд шилжүүлсэн.

 Одоо эдийн засгийн ахлах мөрдөгч 1, мөрдөгч 1, харуулын цагдаа 1, багийн цагдаа 1, эргүүлийн цагдаа 1 гэсэн 5 орон тоо дутуу, офицер 36, ахлагч 35, энгийн 5 алба хаагч ажил үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/270 дугаартай тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоог алба хаагчийн хамтаар Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгчийн орон тоонд шилжүүлсэн.

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 31, эмэгтэй офицер 5, эрэгтэй ахлагч 31, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 71,9 хувь нь дээд боловсролтой, 18,6 хувь нь бүрэн дунд, 9,5 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Алба хаагчдын 47,3 хувь нь офицер, 46,0 хувь нь ахлагч, 6,5 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 59.6 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

       Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 45 алба хаагч байгаагаас цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар цалинтай 9, цалингүй 3, ээлжийн амралтаас 33 алба хаагч чөлөө авсан. Ээлжийн амралтыг 67 алба хаагч хуваарийн дагуу бүрэн буюу хэсэгчлэн эдэлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хэлтсийн офицерийн сул орон тоонд 15 алба хаагч шинээр буюу шилжин томилогдсон.

Цагдаагийн байгууллагад орж, ажиллахаар хүсэлт гаргасан 10 иргэний өргөдлийг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын /код-901/-ийн дагуу судалж, материалжуулан цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шаардлага хангасан 7 иргэний материалыг хүргүүлснээс Төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтанд 6 иргэнийг хамруулсан.

Төрийн тусгай албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн 3 иргэнийг хүсэлтийнх нь дагуу цагдаагийн хэлтсийн ахлагч албан тушаалын сул орон тоонд томилуулан ажиллуулах саналыг цагдаагийн ерөнхий газрын Хүний хөөц сургалтын хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Шинээр томилогдсон алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан, биелэлт үр дүнг 4 удаа шалгаж заавар зөвлөмж өгч,  хяналт тавин ажиллаж байна.

Ахлагч бүрэлдэхүүнээс өөр газар, хэлтэст өөрийн хүсэлтээр 4 алба хаагч шилжин томилогдсон.

Мөн нэг алба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар сахилгын зөрчил гаргаж “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл хүлээж, 1 алба хаагч өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн.

Хууль сахиулах их сургуулийн магистрын хөтөлбөрт 2, бакалаврын хөтөлбөрт 3 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор хангаж, суралцуулж байна.

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тус цагдаагийн хэлтэст үр бүтээлтэй ажиллаж байгаа, шалгуур шаардлагыг хангасан олон нийтийн цагдааг ахлагч бүрэлдэхүүнд, ахлагч бүрэлдэхүүнийг офицер бүрэлдэхүүнд оруулах, офицер алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн томилуулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Мөн 2017 онд эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан үр дүнгийн гэрээгээр А буюу В дүгнэгдсэн 9 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэхээр зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн ба энэ оны эхний 09 сарын байдлаар 5 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн түвшин тогтоох шалгалтанд цагдаагийн хэлтсийн 70 алба бүрэн хамрагдсан.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

     Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2018 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, 44 цаг сэдвийн хүрээнд 94 цагийн багтаамж бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, эхний 09 сарын байдлаар 29 удаагийн 60 цагийн албаны сургалтыг зохион байгуулаад байна.

     Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон практик дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох сургалтын арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан.

     Цагдаагийн хэлтсээс 2018 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд удирдлагын зүгээс цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт зааланд зохион байгууллагдах спортын арга хэмжээний төлөвлөгөө, ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнүүдийн хүрээнд тодорхой ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

      Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 7 хоногийн Пүрэв гариг бүрийн 17:00-19:00 цагийн хооронд цагдаагийн хэлтсийн спорт хамтлаг болон аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран  аэробик, фитнессийн хөдөлгөөнт дасгалууд, хүчний дасгалууд, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж хэвшүүлсэн. Нийт 17 удаагийн арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 918 алба хаагчийг хамруулаад байна.

     Цагдаагийн хэлтсийн ахлагч бүрэлдэхүүнээс алба хаагчдад цаг үеийн болон танин мэдэхүйн холбогдолтой мэдээлэл хийх хуваарийг гаргасан ба 11 алба хаагч хуваарийн дагуу мэдээлэл хийгээд байна.

     Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт эрүүл аж төрх ёсыг төлөвшүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарч “Элэгний B,С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 2 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Мөн алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй өвчин, эмгэгийн шалтгаан нөхцлийн талаар 1 удаа ярилцлагыг зохион байгуулсан ба 2 төрлийн 130 ширхэг зөвлөмжийг алба хаагчдад тараасан.

       Мөн ажлын байран дахь стресс бухимдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 68 алба хаагчдад 1 удаа 2 цагийн сургалт, Цагдаагийн ерөнхий газрын сэтгэл зүйн мэргэжилтэн, эмч нарын сургалтын баг тус хэлтэс дээр ажиллаж, 64 алба хаагчдад “Ажлаас халшрах хам шинж”, “Архи тамхи, мансууруулах бодисны хэрэглээ, хор хөнөөл”сэдвээр 4 цагийн сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

       Аймгийн Онцгой байдлын газраас мэргэжилтнүүдийг урьж, “Гамшгаас хамгаалах тухай хууль” сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулсан.

       Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвд зохион байгууллагдсан давтан болон мэргэшүүлэх сургалтанд хуваарийн дагуу 16 алба хаагчийг хамруулсан.

Шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль сэдвийн хүрээнд зохион байгуулсан албаны сургалтын үр дүнг бататгах зорилгоор алба хаагчдаас 2 удаа тестийн шалгалт авч, хангалтгүй дүн үзүүлсэн 3 алба хаагчаар реферат бичүүлэх ажлыг зохион байгуулсан.

Шинээр томилогдсон 1 тасгийн даргыг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулсан.

        Хууль тогтоомж, шинээр батлагдсан эрх зүйн актуудаар 8 удаагийн албан сургалтыг зохион байгуулсан.

Ёс төлбөртэй сургалтанд 3 алба хаагчийг хамруулсан байна.

Албаны сургалтыг шинэлэг хэлбэрээр, үр дүнтэй зохион байгуулж ажилласны үр дүнд 2018 оны эхний 09 сард цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн зөрчил урьд оны мөн үеэс 37,5 хувиар буурсан дүнтэй байна.

Дорноговь аймагт зохион байгууллагдсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, алба хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтанд  7 алба хаагчийг хамруулсан.

 

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

 хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

      Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчийг эрүү мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан ба томуугийн вакцин, элэгний BC вирусээс урьдчилан сэргийлэх 1, 2 дугаар тунгийн вакцинуудыг хийлгэсэн.

      Цагдаагийн хэлтсийн нэр бүхий 27 алба хаагчид дотоод журамд заасны дагуу /ар гэрийн гачигдал/ 1,950.000 төгрөгний мөнгөн тусламж үзүүлсэн.

      Алба хаагчдын хувцас хангалтыг 3 удаа авч, алба хаагчдад хуваарийн дагуу тавьж олгосон.

        Мөрдөн байцаах тасгийн байрны дээвэр, пасадны засварын ажлын тендерт “Барилга-Импексфирм” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж, засварын ажлыг хийж дуусаад байна.

        Цагдаагийн хэлтсийн барилгыг төвлөрсөн халаалтын шугамд холбох ажил хийгдсэн боловч хэлтсийн 2 дугаар байрны шугамыг солих төсөв шийдвэрлэгдээгүй байна.

        Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас “УАЗ-31512” маркийн автомашины хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, автомашинаа хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

“Дэлхийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан цагдаагийн хэлтсийн хашаанд алба хаагч, гэр бүлийн гишүүд нийт 80 ширхэг улиас, шар хуас мод, замын цагдаагийн постны гадна талбайд 24 ширхэг мод, мөн засмал зам дагуу замын хашлага дотор 60 модыг тарьж ургуулсан.

       Жагсаалын талбайд жагсаалын шугам тэмдэглэгээг шинээр хийж, боржур, хашлагуудыг будах ажил хийгдсэн.

Хэлтсийн байрны халаалтын шугамд 3 удаа засварын ажил хийгдэж, хөлдөснийг гэсгээж ашиглалтанд оруулж ажилласан.

Мөрдөн байцаах тасгийн байрны дотор зохион байгуулалтыг өөрчилж, хүүхдийн өрөө, таньж олуулах ажиллагааны өрөө, мэдүүлэг авах өрөөг шинээр гарган тохижуулсан.

Баянтал сумын цагдаагийн хэсгийн байрны гадна автомашины зогсоол, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг шинээр хийсэн.

Тус цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байрны орчин нөхцөл нь хүний эрх, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх талаар танилцуулга, цаашид хийх засварын төсвийн тооцоог гарган Нийтийн хэв журам хамгаалах газарт хүргүүлээд байна.

Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах, Замын цагдаагийн тасгийн байрыг төвлөрсөн халаалтын шугамд холбуулахад шаардлагатай төсвийг гаргаж, шийдвэрлүүлэхээр саналыг хүргүүлсэн.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанд хүргүүлсэн.

Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай хамтран ажиллаж алба хаагчдад хуваарийн дагуу цалингийн болон хэрэглээний зээл, хадгаламж, ипотекийн зээлийн талаар 3 удаа мэдээлэл хийлгэж ажилласан.

Шинээр ажил, албан тушаалд томилогдсон болон албаны байранд орохоор хүсэлт гаргасан 16 алба хаагчийг албаны байранд оруулах асуудлыг шийдвэрлэсэн.

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж Замын цагдаагийн тасагт 3 ширхэг 3,2 сая төгрөгийн өртөг бүхий бэлэн бус торгуулийн машиныг торгуулийн төхөөрөмжийн интернет дата эрх авахад шаардагдах 720,000 төгрөг, принтерийн цаас авах 130,000 төгрөгүүдийн хамтаар шийдвэрлүүлсэн.

Хүүхдийг сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн хүүхдүүдийн хувцас, таних тэмдэг хийлгэх 2,078,000 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлсэн.

Насанд хүрээгүй хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгууллагдсан “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд 705,000, “Бяцхан зорчигч” арга хэмжээнд 130,000 төгрөгийн зардал, “Хуулиа мөрдье 21” арга хэмжээнд 85,000 төгрөг, аймгийн Автотээврийн газартай хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх эвдрэл, гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээний тооллогын ажилд 137,000 төгрөгийн зардлуудыг тус тус аймаг, орон нутгийн удирдлагад уламжлан шийдвэрлүүлээд байна.

Замын цагдаагийн албанаас хэрэгжүүлсэн дээрх ажил арга хэмжээний үр дүнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг урьд оны үеэс 40,0 хувиар буурсан байна.

Цагдаагийн Ерөнхий газраас энэ оны 06 дугаар сарын төсвийн хуваарийн урсгал зардалд 5,533,300 төгрөгийг шийдвэрлэж өгснөөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хангах мэдүүлэг авах ”Уулзалтын өрөө”-г тохижуулсан.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг сурталчилах чиглэлээр Баянтал, Шивээговь сумын иргэдэд зохион байгуулсан сургалтын зардалд 341,000 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлсэн.

 Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

       “Аймгийн Хууль зүйн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох” дэд хөтөлбөр, Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр, “Намир-Эрүүл цагдаа” хөтөлбөр, “Эрүүл цагдаа” хөтөлбөр, Хууль зүйн сайдын 2014 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж, биелэлт үр дүнг тооцон холбогдох албадад ажилласан.

       Алба хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зохион байгууллагдсан “Байгууллагын соёл” аяны танилцуулгыг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлсэн.

Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх, зөв хэрэглэх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн хуулийн байгууллагуудын дунд зохион байгууллагдсан “Хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлье” сэдэвт хэлэлцүүлэг, зөвөлгөөнд хэлтсийн нэр бүхий 10 алба хаагчийг хамруулсан.

Аймгийн Шүүх, Прокурорын байгууллагатай хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийн түвшинг ахиулах зорилгоор "Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэх, илрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт зөвөлгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан.

            Цагдаагийн ерөнхий газраас удирдах албан тушаалтнуудад зохион байгуулсан болон Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн алба, Хүний нөөц сургалтын хэлтсээс зохион байгуулсан цахим уулзалт, сургалтууд 8 удаа зохион байгууллагдаж, давхардсан тоогоор 65 алба хаагч хамрагдсан.

       Хууль сахиулах их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ ангид тус аймгийн Хууль сахиулах байгууллагуудаас элсэн суралцах алба хаагчдын цахим шалгалтыг мөн сургуультай хамтран зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 8 журмын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

Хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтны уулзалт зөвөлгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж ажилласан.

Алба хаагчдын архив, албан хэрэг хөтлөлтийн чадвар, дадлагыг дээшлүүлэх зорилгоор “Байгууллагын цогц систем” /Аble/ ‘программ хангамжийг нэвтрүүлэх саналыг  цагдаагийн ерөнхий газрын  Мэдээлэл, технологийн төвд албан бичгээр  хүргүүлсэн.

       Сүлжээнд холбогдохгүй байгаа 9 алба хаагчийн компьютерийг форматалж сүлжээнд холбосон. Тасаг, хэсгийн дарга нарын компьютерт /102/-ийн программ /ECS/ суулгаж цахимаар цохолт хийж, хяналт тавих ажлыг хэвшүүлсэн.

       Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын албан компьютеруудыг /Цагдаагийн ерөнхий газрын сервер/ домейн сүлжээнд холбох, оутлүүк шинэчилсэн программыг суулгаж ажил хийгдсэн.

       Цагдаагийн хэлтсийн сүлжээний топологи зургийг “VISIO” программ дээр зурж Мэдээлэл технологи сүлжээний газарт хүргүүлсэн.

“Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Мөн хэлтэст ашиглагдаж байгаа компьютеруудыг дотоод сүлжээнд холбон IP хаяг өгөн дотооддоо мэдээ, материалыг “share” үүсгэн цахим хэлбэрээр солилцон ажиллаж хэвшсэн. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс чиглэл болгосны дагуу бичиг хэргийн ажилтны Outlook хаягийг тохируулан өгч төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон Боржигон цагдаа фейсбүүк хаягт байршуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан бөгөөд 2018 оны эхний 09 сарын байдлаар 34 мэдээлэл байршуулсан байна.

Дундговь аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчдыг хүлээн авч, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан.  

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газраас зохион явуулсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан зөвөлгөөнд цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн оролцож “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлье!” сэдвийн хүрээнд, мөн Өмнөговь аймагт зохион байгууллагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдвээр тус тус илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” биеийн тамир спортын хороотой 2018 онд хамтран ажиллах 10 заалт бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийг 88,5 хувь хангуулж, дүнг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлсэн.

        Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “borjigintsagdaa” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 4 төрлийн 24 ширхэг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, 164 ширхэг санамж тараан иргэдэд сурталчилж ажилласан. 

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар цагдаагийн хэлтсийн 122 алба хаагчдад 2 удаа 4 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 37 алба хаагчаас 2017 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн. Мэдүүлэг гаргаагүй буюу гаргахаас татгалзсан алба хаагч байхгүй.

        Энэ оны эхний 09 сарын байдлаар тус цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон 10 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан ба ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар гаргасан, цагдаагийн хэлтсийн алба хаагчдад авлига өгөхөөр оролдсон, санал болгосон, зуучилсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй.

Авлигатай тэмцэх газраас аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2 цагийн сургалтанд эрх бүхий 2 алба хаагч хамрагдсан байна.

 

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Энэ оны эхний 09 сарын байдлаар иргэдээс байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 37 өргөдөл, ирүүлснийг хүлээн авч бүртгэн, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

Алба хаагчтай холбоотой 2 гомдол ирсний дагуу 2 гомдолд албаны шалгалт явуулахад алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй талаар хариуг иргэнд хуулийн хугацаанд албан бичгээр мэдэгдсэн.  

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

      Тус цагдаагийн хэлтсээс 2018 оны эхний 09 сарын байдлаар нийт 8 алба хаагчдаас гаргасан 10 зөрчилд сахилгын арга хэмжээ ногдуулсан. Урьд оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 37,5 хувь, ажил тасалсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын хариуцлага алдсан зөрчлүүд энэ онд гараагүй байна.

      Энэ оны эхний 09 сарын байдлаар аймгийн Прокурорын газраас нийт  11 шаардлага ирүүлсэн ба урьд оны мөн үед 2 байсан бол 8-аар буюу 5 дахин өссөн байна.

      Прокурорын 11 шаардлагыг тасаг албадаар авч үзвэл Мөрдөн байцаах тасагт 3, Хэрэг бүртгэх тасагт 2, Нийтийн хэв журам хамгаалах тасагт 4, Эрүүгийн цагдаагийн тасагт 2 шаардлага ирсэн байна.

      Эдгээр 11 шаардлагаас 9 нь гэмт хэрэг, зөрчил шалгаж, шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байгаа нь урьд оны мөн үеэс 8-аар өссөн дүнтэй байна.   

      Эрүүлжүүлэх саатуулах байр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 1 шаардлага байна.  

      Урьд оны мөн үед хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдэд тавих захиргааны хяналттай холбоотой 1 прокурорын шаардлага ирүүлж байсан бол энэ онд ирээгүй байна.

      Прокурорын газраас ирүүлсэн шаардлагуудад шалгалтыг явуулж, 3 алба хаагчид сахилгын арга хэмжээ тооцож, 6 алба хаагчийн цалинг үр дүнгээр 5-20 хувь бууруулж олгоод байна.

      Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 2018 онд 3 удаа зохион байгуулахын зэрэгцээ Засгийн газрын 01 тоот “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн болон бусад үүрэг чиглэлүүдийг алба хаагчдад танилцуулан гарын үсэг зуруулж, сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар алба хаагч нэг бүрээр баталгаа бичүүлэн авч хэвшүүлсэн.

      Зөрчил гаргасан 3 алба хаагчаар реферат бичүүлж, баталгаа гаргуулан авсан.

      Мөн аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шаардлагад дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцлийг арилгах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зөвөлгөөнийг зохион байгуулж ажилласан бөгөөд зөвөлгөөнөөс шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн хэлтсийн даргаас 27 заалт бүхий үүргийг алба хаагчдад бичгээр өгч, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

       Энэ оны 02 дугаар сарын 28-ны өдөр алба хаагчдыг мэргэжлийн сахилга, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор кейс бодлого боловсруулж алба хаагчдыг 2 багт хуваан ажиллуулж, “Гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалахад анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчлийн газарт үзлэг хийх” сэдвүүдээр 1 цагийн сургалт орж, сэдвийн хүрээнд 15 минутын чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан.

            Тасгийн даргаас дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтомол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч, тасгийн 14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн хэлтсийн даргад танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргээ ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлээд байна.

      Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтсийн 2018 оны эхний 09 сарын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 835,268.9 мянган төгрөг, гүйцэтгэлээр 835,268.9 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 5,249.7 мянган төгрөг, гүйцэтгэлээр 7,669.6 мян.төг буюу 46,0 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна. Үүнд:

Цалинд 674,989.2 мянган төгрөг, НДШ зардал 14,060.8 мянган төгрөг, шатахуунд 46,215.4 мянган төгрөг, гэрэл цахилгаан 10,359.0 мянган төгрөг, жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардал 10,056.1 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба Аймгийн Аудитын газрын дүгнэлтээр Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэсэн үнэлэлт авсан ба мэдээллийг тухай бүр мэдээллийн самбарт байршуулж ажилласан. Актын төлбөрийг бүрэн барагдуулж ажилласан.

Энэ оны эхний 09 сарын байдлаар тус цагдаагийн хэлтэс нь хоёр удаагийн нээлттэй тендерийг зохион байгуулж бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ авах тухай” хуулийн дагуу тендерийн урилгыг байгууллагын цахим хаяг, мэдээллийн самбарт байршуулж, “Залуус” телевизээр зарлан мэдээлж ажилласан ба тендер шалгаруулалттай холбоотой гомдол ирээгүй. Нээлттэй тендерт цагдаагийн хэлтсээс худалдан авах ажиллагааны сертификаттай 1 алба хаагч оролцсон.

Сар бүр гүйцэтгэлийн болон өр, авлагын мэдээ Цагдаагийн ерөнхий газар, ажил олгогчоос болон алба хаагчдаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээг нийгмийн даатгалын хэлтэст гарган хүргүүлсэн.

Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу 15 ахмадад “Цагаан сар”-аар хүндэтгэл үзүүлж, 280.000 төгрөгийг хоолны зардлаас гарган зарцуулсан байна.

            Цагдаагийн хэлтсийн 1, 2, 3,4,5 ,6, 7, 8, 9  дүгээр сарын цалинг бодож олгосон.

            Энэ оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгууллагдсан ажлын хэсэг явуулахад зөрчил дутагдал илрээгүй.

            Цагдаагийн хэлтэс нь засвар тохижилтын ажлыг батлагдсан төсөв болон дотоод нөөц бололцоог ашиглан байгууллага, алба хаагчдын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр анхааран ажиллаж байна.

Шилэн дансны www.shilendans.gov.mn сайт болон цагдаагийн хэлтсийн www.gobisumber.poli

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна