/ "БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа

"БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг "БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг хил залгаа аймгууд болох Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нарын 75 алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр:
" Хил залгаа орон нутгийн Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгт өртөх шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал", ГБХЗХГазар "Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал бодлого шийдвэр хэрэгжилт",
Прокурорын газар " Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг тухайн асуудалд төрийн байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлага", ЭМГазар "Өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ охидын жирэмслэлт анхаарах асуудлууд", БСУГазар " Өсвөр насны хүүхдийн асуудлаар салбарын хэрэгжүүлж буй бодлого шийдвэр"-ийн талаар холбогдох мэдээллүүдийг хийж, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөс "ЗӨВЛӨМЖ" гарган, гардуулан өгч, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллахаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна