/ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2019ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2019.07.01                                                                                                                       Чойр

 

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

                Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан тус хэлтсээс хийж гүйцэтгэх ажлын 85 заалт бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажилласан ба хэрэгжилт 85,3 хувьтай байна.

Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтүүдийг хангуулж, биелэлт, үр дүнг тооцож хугацаанд нь холбогдох албадад хүргүүлж ажилласан.

Мөн цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчтай итгэлцлийн гэрээг энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, баталгаажуулсан.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

            Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурал энэ онд 9 удаа хуралдаж, үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 23, хүний нөөцийн чиглэлээр 20 нийт 45 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

       Алба хаагчдын эхний 06 сарын ажлыг дүгнэж, давхардсан тоогоор 36 алба хаагчийн цалинг ажлын үр дүнгээр 5-20 хувь нэмж, 23 алба хаагчийн цалинг 5-20 хувь хасч олгосон.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 90 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал/ 45, бүтэц, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 45 гарган хэрэгжүүлж ажилласан.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар тус цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

Энэ онд бүтэц дотор шинээр Шуурхай удирдлагын тасгийг тасгийн дарга 1, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн 1, холбоо, мэдээллийн инженер 1, жижүүрийн ахлах офицер 1, жижүүрийн офицер 2, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 3 гэсэн орон тоотойгоор байгууллагдсан ба цагдаа зохицуулагчийн 1 орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоонд шилжүүлсэн.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/270 дугаартай тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоог алба хаагчийн хамтаар Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгчийн орон тоонд шилжүүлсэн.

Одоо батлагдсан орон тоогоор 81 алба хаагч бүрэн үүрэг гүйцэтгэж байна.

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 34, эмэгтэй офицер 5, эрэгтэй ахлагч 33, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 70,1 хувь нь дээд боловсролтой, 19,2 хувь нь бүрэн дунд, 10,7 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Алба хаагчдын 50,6 хувь нь офицер, 42,8 хувь нь ахлагч, 6,5 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 56,7 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

       Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 47 алба хаагч байгаагаас цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар цалинтай 10, ээлжийн амралтаас 35 алба хаагч чөлөө авсан.

       Ээлжийн амралтыг 42 алба хаагч бүрэн буюу хэсэгчлэн эдэлсэн байна. 

       Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хэлтсийн офицерийн сул орон тоонд 2 алба хаагч шинээр буюу шилжин томилогдсон.

Цагдаагийн байгууллагад орж, ажиллахаар хүсэлт гаргасан 6 иргэний өргөдлийг хүлээн авч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын /код-901/-ийн дагуу судалж, материалжуулан цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн материалыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, Төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтанд хамруулсан.

Шинээр 4 ахлагч, бусад газар хэлтсээс шилжин ирж ажиллах хүсэлт гаргасан 1 ахлагчийг албан тушаалд томилж, 2 алба хаагчийг офицерийн дамжаанд суралцуулсан.

Шинээр томилогдсон алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан, биелэлт үр дүнг 2 удаа шалгаж заавар зөвлөмж өгч, хяналт тавин ажилласан.

Хууль сахиулах их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 3, энгийн их дээд сургуулийн магистрын хөтөлбөрт 7 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор хангаж, суралцуулсан.

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тус цагдаагийн хэлтэст үр бүтээлтэй ажиллаж байгаа, шалгуур шаардлагыг хангасан олон нийтийн цагдааг ахлагч бүрэлдэхүүнд, ахлагч бүрэлдэхүүнийг офицер бүрэлдэхүүнд оруулах, офицер алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн томилуулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Мөн 2018 онд эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан үр дүнгийн гэрээгээр А буюу В дүгнэгдсэн 6 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэхээр зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Тус цагдаагийн хэлтэст батлагдсан орон тоогоор 5 олон нийтийн цагдаа бүрэн ажиллаж байна. Дутуу орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн цагдаагаар ажилд орохоор хүсэлт гаргасан 6 иргэнийг судлан материалыг бүрдүүлж сургалт, дадлагыг зохион байгуулсан.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

     Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, 76 цаг сэдвийн хүрээнд 207 цагийн багтаамж бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 27 удаагийн 54 цагийн албаны сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1630 алба хаагчийг хамруулаад байна.

      Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон практик дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох, галт зэвсэг, биеийн хүч, тусгай мэх хэрэглэх чадвар эзэмшүүлэх сургалтын арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

     Алба хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 15 удаа 30 цаг, хууль тогтоомжоор 10 удаа 20 цаг,  бие бялдар бэлтгэлжилтийг хангах чиглэлээр 12 удаа 24 цагийн багтаамжтай сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

     Цагдаагийн хэлтсээс 2019 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт зааланд зохион байгууллагдах спортын арга хэмжээний төлөвлөгөө, ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнүүдийг гарган хэрэгжүүлж байна.

     Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас цаг үеийн болон танин мэдэхүйн холбогдолтой мэдээлэл хийх хуваарийг гарган батлуулсан ба 35 алба хаагч хуваарийн дагуу мэдээлэл хийгээд байна.

     Хууль Сахиулахын их сургуулийн багш Ж.Нямдуламыг урьж, цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Хууль сахиулах байгууллагын жендерийн бодлого” сэдвээр 2 цаг, “Удирдах албан тушаалтын манлайлал” сэдвээр 2 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан.

     Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штабаас хамтран 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн дуу бүжгийн “Боржигон” чуулгад зохион байгуулсан уулзалт, зөвөлгөөний үеэр Ph.D хурандаа Ж.Энхбаярын “Мэдлэгт суурилсан хөгжил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарим боломж” сэдэвт 2 лекц, мөн уран илтгэгч, Ph.D Л.Цогт-Очирын лекцүүдэд цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж ажилласан.

    Алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуультай хамтран алба хаагчдаас Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг авч, сургалтыг 7 хоногт 2 удаа хуваарийн дагуу, нийт 8 удаагийн сургалтыг зохион байгуулж 342 алба хаагчийг хамруулсан.

     Шинээр томилогдсон алба хаагч нараар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйд анхаарах асуудал, “Төрийн байгууллагын шинэчлэл” зэрэг сэдвээр 2 удаа илтгэл бичүүлж сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, 84 алба хаагчийг хамруулсан.  

     Алба хаагчдаас Төрийн албаны тухай хуулиар 1 удаа тестийн шалгалт авч, дүгнэсэн.

     Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, бусад байгууллагаас зохион байгууллагдсан давтан болон мэргэшүүлэх сургалтуудад хуваарийн дагуу 19 алба хаагчийг хамруулсан.

     

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

 хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

      Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамруулсан.

      Мөн элэгний В,С илрүүлэг шинжилгээ, жингийн илүүдэлтэй алба хаагчдын цусан дахь хлостерин, сахарын хэмжээг тодорхойлох шинжилгээнүүдэд алба хаагчдыг бүрэн хамруулсан.

      Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран алба хаагчдын цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлох, “Донорын өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдаас 5 литр цус хандивлах арга хэмжээг зохион байгуулсан.

      “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн 2018 оны тэргүүний, шилдэгээр шалгарсан 16 алба хаагчийг Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах, бүтээн байгуулалттай танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан.

      Энэ оны эхний хагас жилийн байдлаар хамтын сангаас 13 алба хаагчид 800,000 төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж ажилласан.

        Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тус цагдаагийн хэлтсээс 22 асуудал төлөвлөн, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар 81.3 хувьтай хэрэгжсэн.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

       “Аймгийн Хууль зүйн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох” дэд хөтөлбөр, Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр, “Хавар-Эрүүл цагдаа”, “Эрүүл цагдаа” хөтөлбөр, Хууль зүйн сайдын 2014 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”, “Ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх хөтөлбөр” зэрэг болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, биелэлт үр дүнг тооцож ажилласан.

       Алба хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зохион байгууллагдсан “Байгууллагын соёл” аян, “Зөв хэвшил, хандлага” аянуудын хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангуулж байна.

Мөн аймгийн Прокурорын газартай хамтран 03 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн зөвөлгөөнийг зохион байгуулсан.

Шүүхийн тамгын газартай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж 2019 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлж ажилласан.

            Цагдаагийн ерөнхий газраас болон Мөрдөн байцаах алба, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Замын цагдаагийн алба, бусад байгууллагаас зохион байгуулсан цахим сургалт, хурлууд 23 удаа зохион байгууллагдаж, давхардсан тоогоор 820 алба хаагч хамрагдсан.

       Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 13 журмын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

       Сүлжээнд холбогдохгүй байгаа 9 алба хаагчийн компьютерийг форматалж сүлжээнд холбосон. Тасаг, хэсгийн дарга нарын компьютерт /102/-ийн программ /ECS/ суулгаж цахимаар цохолт хийж, хяналт тавих ажлыг хэвшүүлсэн.

       “Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Мөн хэлтэст ашиглагдаж байгаа компьютеруудыг дотоод сүлжээнд холбон IP хаяг өгөн дотооддоо мэдээ, материалыг “share” үүсгэн цахим хэлбэрээр солилцон ажиллаж хэвшсэн. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс чиглэл болгосны дагуу бичиг хэргийн ажилтны Outlook хаягийг тохируулан өгч төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

Од программыг жижүүрийн шуурхай албанд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан 7 алба хаагчийн компьютерт программыг суулгаж, ашиглах талаар зааварчилга өгч ажилласан.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан бөгөөд 2019 онд 163 мэдээлэл байршуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтэс, Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан “Эрх зүйн процессийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч амжилттай оролцсон.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг энэ оны эхний хагас жилийн байдлаар 96,2 хувьтай хангасан.

        Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 6 төрлийн 31 ширхэг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулж ажилласан.

            Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг 8 төрлийн мэдээллийг тухай бүр байршуулан ажиллаж байна.

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль” сэдвээр цагдаагийн хэлтсийн 118 алба хаагчдад 2 удаа 4 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 39 алба хаагчаас 2018 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн. Мэдүүлэг гаргаагүй буюу гаргахаас татгалзсан алба хаагч байхгүй.

        Энэ оны эхний хагас жилд шинээр томилогдсон 3 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан ба ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй талаар 2 алба хаагч мэдэгдэл тайлбар гаргасныг хүлээн авч бүртгэлд авч ажилласан.

 

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Энэ онд иргэдээс байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 25 өргөдөл, ирүүлснийг хүлээн авч бүртгэн, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

Алба хаагчтай холбоотой 2 гомдол ирсний дагуу албаны шалгалт явуулж, 1 алба хаагчтай холбогдох асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн материалыг харьяалал тогтоолгохоор холбогдох газарт шилжүүлсэн.

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

      Тус цагдаагийн хэлтсээс 2019 оны эхний хагас жил 7 алба хаагч сахилгын 7 зөрчилд сахилгын арга хэмжээ ногдуулсан. Урьд оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил урьд оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

      Энэ онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аймгийн Прокурорын газраас 2 шаардлага, Улсын Прокурорын ерөнхий газраас эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаатай холбоотой 1 шаардлага ирүүлсэн ба журмын дагуу албаны шалгалт явуулж шийдвэрлэсэн.

      Засгийн газрын 01, 258 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаварууд, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн болон бусад үүрэг чиглэлүүд болон Цагдаагийн ерөнхий газар, харьяа албадаас ирүүлсэн шийдвэр, үүрэг, даалгавар, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж ажилласан ба энэ оны эхний хагас жилийн байдлаар 36 удаагийн үүрэг ажлын чиглэлийг хүлээн авч хэрэгжүүлж ажилласан байна.

      Алба хаагчдын сейф, албан өрөө тасалгаанд үзлэгийг эхний хагас жилийн байдлаар 2 удаа зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж ажилласан.

      Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 2 удаа зохион байгуулж, 01 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнөөр сахилгын арга хэмжээ тооцогдсон 5 алба хаагчдад итгэл найдварын захидал гардуулан өгч, цагдаагийн хэлтсийн даргаас 10 төрлийн зөвлөмжийг алба хаагчдад өгсөн.

      Энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн хэлтсийн эхний хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, 01 дүгээр улирлын зөвлөгөөнөөр өгсөн зөвлөмжийн биелэлтийг дүгнэн, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр цаашид зохион байгуулах ажил арга хэмжээний талаар хэлэлцэж, 03 дугаар улиралд зохион байгуулах сургалтын талаар алба хаагчдаас саналыг авч нэгтгэн, сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлтээр тусгуулахаар шийдвэрлэсэн.

      Цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар 5 төрлийн агуулга бүхий баталгааны хуудсаар баталгаа авч гарын үсэг зуруулсан.

      Тасгийн даргаас дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтомол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч, тасгийн 14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн хэлтсийн даргад танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргээ ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

      Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтсийн 2019 оны эхний 06 сарын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 650,671.0 мянган төгрөг, гүйцэтгэлээр 650,671.0 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 3,499.8 мянган төгрөг, гүйцэтгэлээр 4,967.1 мян.төг буюу 141.9 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна. Үүнд:

            Цалинд 523,244.4 мянган төгрөг, НДШ зардал 11,931.4 мянган төгрөг, шатахуунд 27,625.1 мянган төгрөг, гэрэл цахилгаан 7,500.1 мянган төгрөг, жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардал 5,964.3 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба Аймгийн Аудитын газрын дүгнэлтээр Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэсэн үнэлэлт авсан ба мэдээллийг тухай бүр мэдээллийн самбарт байршуулж ажилласан. Актын төлбөрийг бүрэн барагдуулж ажилласан.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн хэлтэс нь нээлттэй тендер 1 зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулж шалгарсан байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Сар бүр гүйцэтгэлийн болон өр, авлагын мэдээ Цагдаагийн ерөнхий газар, ажил олгогчоос болон алба хаагчдаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээг нийгмийн даатгалын хэлтэст гарган хүргүүлсэн.

Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу 23 ахмадад “Цагаан сар”-аар хүндэтгэл үзүүлж, 500,000 төгрөгийг хоолны зардлаас гарган зарцуулсан байна.

            Цагдаагийн хэлтсийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сарын цалинг бодож олгосон.

            Цагдаагийн хэлтэс нь энэ оны 06 сарын байдлаар www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 17 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 17 мэдээлэл”, “бусад 14 мэдээлэл” нийт 48 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас тавьж олгосон байршил тогтоогч GPS 3 ширхэг, хар тамхины илрүүлэгч төхөөрөмж 1 ширхэг, эрүүлжүүлэх, саатуулах байранд зүрх, судасны дутагдлын үед цахилгаанаар сэргээх аппарат 1 ширхэгийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

      Цагдаагийн хэлтсийн байрны хурлын заалны дулааны шугам, спорт заалны гэрэлтүүлэг, бохирын шугам, Мөрдөн байцаах тасгийн цэвэр усны шугамын  бөглөөг арилгах засварын ажлууд хийгдсэн.

      Мөрдөн байцаах тасгийн байрны камеруудыг засварлах, Шуурхай удирдлагын төвийн инженерүүдтэй хамтран аймгийн гудамж, талбай дахь ажилгүй 7 камерыг засварлах, дахин дамжуулах станцад үзлэг хийх, ажилгүй тэжээлийн блокуудыг засварлах ажлыг хийсэн.

      Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шинээр баригдах Замын цагдаагийн хяналтын байнгын постны засварын ажилд улсын төсвөөс 78.0 сая төгрөгийг шийдвэрлүүлэн барилгын ажил явагдаж байна.

      Аймгийн улсын төсвөөс жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаанд зориулж 30 сая төгрөгийн өртөг бүхий 2 ширхэг “Приус” маркийн автомашиныг шийдвэрлүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

      Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг угтаж, цагдаагийн хэлтсийн музей, алдарын танхим байгуулах, цагдаагийн хэлтсийн хашааг моджуулах, зүлэгжүүлэх ажлууд, хамгаалалтын хашаа барих, гадна хашааг будах, гэрэлтүүлэг, явган хүний замын засварын ажлууд хийгдэж байна.

Зохион байгуулсан шинэлэг ажил арга хэмжээ,

түүний үр дүнгийн талаар

Тасаг, хэсгийн  ажлыг 14 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр, хэлтсийн даргаас нийт алба хаагчдад өгөгдсөн үүргийн биелэлт үр дүнг 14 хоног, сар, улирлаар дүгнэж цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хэвшүүлсэн.  

Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх шинэ журмыг алба хаагчдад албаны сургалтаар судлуулсны зэрэгцээ бүх шатны удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, прокурорын шаардлага авсан тохиолдолд тасаг, албадын дарга нарт арга хэмжээ тооцох, өглөөний нэгдэлт, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг шалтгаангүй тасалсан алба хаагчдад соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулах, зөрчил, дутагдал давтан гаргавал ажлын үр дүнгээр хариуцлага тооцох чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр сар бүр спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах хуваарийг гарган батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн хэлтсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээн, дартсны тэмцээн, усанд сэлэлт, унадаг дугуйн тэмцээн, уралдаануудыг зохион байгуулаад байна. Арга хэмжээнд нийт 286 алба хаагчийг хамруулсан.

            Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

       Цагдаагийн хэлтсийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Мөрдөс гоёсон бүсгүй” арга хэмжээг аймгийн хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий 4 байгууллагын эмэгтэй алба хаагчдыг хамруулан зохион байгуулсан.

            Цагдаагийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сумдын иргэдэд тайлагнах арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээний үеэр алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн. Арга хэмжээнд давхардсан тоогоор 450 иргэн хамрагдсан.

Цагдаагийн хэлтсийн 67 алба хаагчдын дунд “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичих уралдааныг зохион байгуулж, алба хаагчийг шагнаж, урамшуулсан.

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Үндэсний Монгол бичигтэн” Монгол бичгийн олимпиадад цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг амжилттай оролцуулж, байгууллагын дүнгээр “Дэд” байрт шалгарсан.

Цагдаагийн хэлтсийн “Урлагийн бага наадам”-ыг энэ оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, шалгарсан алба хаагчдыг Хэнтий аймагт зохион байгууллагдсан бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцуулсан.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баярын арга хэмжээ”-г 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж, бөмбөг шидэлт, гар зургийн уралдаан, дуу, шүлгийн уралдаан, унадаг дугуйн уралдаан, азын бөмбөг сугалуулах тэмцээнүүдийг зохион байгуулж, 124 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулсан.

        Ахмад үеийн залгамж холбоог сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах ажил арга хэмжээний 4 зорилтын хүрээнд 15 заалт бүхий салбар төлөвлөгөө гарган ажиллаж, энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Ахмад-дунд-залуу үеийн уулзалт” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, ахмад, дунд үеийн төлөөллөөс алба хаагчдад сургамж, туршлагаасаа хуваалцаж, залуу үеийн төлөөллөөс цагдаагийн алба хаагчийн ажлын онцлог, сахилга, хариуцлага, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх талаар уриалга дэвшүүлсэн.   

        Арга хэмжээний үеэр цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудын зүгээс шинээр томилогдож, цагдаагийн тангараг өргөсөн 1 алба хаагчид дурсгалын зүйл гардуулж, ажлын амжилт хүссэн. Энэ арга хэмжээнд 54 алба хаагч, 13 ахмад настнуудыг оролцуулсан.

 Мөн энэ арга хэмжээний хүрээнд “Дартсны тэмцээн”-ийг зохион байгуулсан.

        Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дунд сар бүр онцлох 1 алба хаагчийг шалгаруулж хүндэт самбарт зургийг байршуулан алдаршуулах, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг энэ оны 03 дугаар эхлүүлэн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажлын үр дүнг тооцон ажиллаж байна.

 Алба хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор 03 дугаар сараас хурууны хээний цахим бүртгэлийн төхөөрөмжийг суурилуулан алба хаагчдын ажлын цагийг бүртгэж хэвшсэн.

        Энэ оны эхний хагас жилийн байдлаар хамт олноо хошуучлан ажилласан 4 алба хаагчийн зургийг хүндэт самбарт байршуулж, үндсэн цалингийн хувиар урамшуулсан.

        Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, “Монгол хурандаа” нийгэмлэгээс тус аймагт зохион байгуулсан хурандаа нарын зөвлөлийн уулзалт, арга хэмжээнд цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг бүрэн хамруулсан.

 Алба хаагчдын бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах, “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Унадаг дугуйтан хамт олон” болох уриалгын дагуу хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр 9 алба хаагч унадаг дугуй худалдан аваад байна.

Илүүдэл жинтэй алба хаагчдын дунд дасгал, хөдөлгөөнийг тогтмолжуулах чиглэлээр “Өөрчлөлтийг өөрөөсөө” зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажилласан ба нийт 210 алба хаагчийг хамруулсан.

 

Бусад ажлын талаар

     Цагдаагийн ерөнхий газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагаас нийт 2407 албан бичиг ирснээс хариутай албан бичиг 456 албан бичиг хүлээн авч, 411 бичгийн хариуг заасанд хугацаанд нь хүргүүлсэн. Одоо хяналтад байгаа 45  албан бичиг байна.

            Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагуудруу 1591 албан бичиг хүргүүлж, тусгай шуудан 39 удаа хүлээн авч, 40 удаа явуулж ажилласан.

            Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга нараас ирүүлсэн 36 үүрэг ажлын чиглэлийг бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлж ажилласан.

      Алба хаагчдын сахилгын хураангуй, дэлгэрэнгүй, албаны шалгалт, алба хаагчтай холбоотой өргөдөл, гомдол, алба хаагч өртөж, хохирсон талаарх, иргэдээс байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын болон хүний нөөцийн хөдөлгөөний тайлан мэдээг тус тус хугацаанд нь холбогдох албадад хүргүүлж ажилласан.

       Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа албад, төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс  ирүүлсэн судалгаа, хариутай бичиг, судалгааны хариуг хугацаанд нь гаргаж хүргүүлсэн.

            Иргэдээс байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдол, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, ил тод байдлыг хангах зорилгоор цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нарын утасны дугаарыг хүлээлгийн танхимд урсдаг электрон самбараар мэдээлж, байгууллагын цахим хаягт байршуулснаас гадна цагдаагийн хэлтсийн дарга, тасгийн дарга нараас иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг гарган мөн танхимд байршуулсан.

       Хэлтсийн даргаас тасаг, хэсгийн дарга нарт, тасаг, хэсгийн дарга нараас алба хаагчдад өгөгдсөн үүрэг, даалгаварын биелэлтүүдийг тухай бүр тооцож хэвшүүлсэн. Энэ оны эхний хагас жилд цагдаагийн хэлтсийн даргаас өгөгдсөн 39 удаагийн үүрэг, чиглэлийн биелэлтийг гаргаж, үр дүнг тооцсон байна.

Цагдаагийн хэлтсийн 2018 оны архивын ажлыг хийж дуусгасан ба хөтлөх нэрийн жагсаалт, архивын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хүргүүлсэн.

Архивын улсын үзлэгт бэлтгэх, тооллого явуулах ажлын хэсэг байгууллагын даргын тушаалаар байгууллагдан ажиллаж, архивт хадгалагдаж буй устгах хадгалах хугацаа нь дуусч, ач холбогдолгүй болсон 1991-2013 оны нийт 295 баримтыг ялгаж бүртгэлийг Төв архивт хүргүүлэхэд бэлтгэсэн.

Байнга хадгалах 2007-2018 оны нийт 185, 70 жил хадгалах 2007-2018 оны 85, түр хадгалах 2007-2018 оны 2503, тусгай төрлийн баримт 2009-2018 оны 17 ширхэг баримт, нийт 2773 баримтад бүртгэл хөтөлсөн.

Архивын өрөөний хадгаламжийн сангийн тавиурын өнгө үзэмжийг сэргээх зорилгоор ердийн тавиуруудыг будаж эвдэрч салсан хэсгийн боож бэхлэх, шалыг бетондох, цахилгааны ил утсыг далдлах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн.

Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулах, 2014-2018 оны Цагдаагийн хэлтсийн даргын тушаалыг скайнер ашиглан цахим хэлбэрт оруулж файл үүсгэн хадгалж байна.

      Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнжаргал энэ оны  03 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Мастер-1 ангилалын -120 кг-ын жинд 3 алтан медаль хүртэн түрүүлж улсын аварга болсон.

            Аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан “Цэрэг, спортын цогцолбор тэмцээн”-д баг тамирчдыг бэлтгэн оролцуулж, нийлбэр дүнгээр цагдаагийн хэлтсийн 1 дүгээр баг тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлсэн.

       Мөн Дорноговь аймагт зохион байгууллагдсан “Марк тактик”-ын тэмцээнд аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн хэлтсийн хамтарсан баг тамирчид амжилттай оролцсон.

            Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах хүндийг өргөлт, чөлөөт бөх, сагсан бөмбөг, жудо, бокс, хүчний 3 төрөлт, ширээний теннис, гардан тулаан, самбо бөх, хөнгөн атлетик, буудлага, дугуйн тэмцээнүүдэд алгасалгүйгээр давхардсан тоогоор 75 алба хаагч амжилттай оролцлоо.

       Дээрхи тэмцээнүүдээс цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль, бусад төрлүүдэд 4-10 дугаарт байрт шалгарсан амжилтуудыг гаргаад байна.

       Говьсүмбэр аймгийн Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан байгууллагуудын аварга шалгаруулах багийн барилдаанд 6 алба хаагч ажилттай оролцож, нийт 9 багаас 4 дүгээр байрт шалгарсан амжилт гаргасан байна.

      Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд цагдаагийн 2 алба хаагч амжилттай оролцсон.

      Говьсүмбэр аймгийн мастеруудын спортын анхдугаар наадамд цагдаагийн хэлтсийн даргаар ахлуулсан 15 алба хаагч баг болж оролцон 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт байранд шалгарлаа.

      Баянтал суманд зохион байгууллагдсан аймгийн аварга шалгаруулах “Хүчний 3 төрөлт”-ийн тэмцээнд цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч оролцож, нийт 14 медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

     Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Хаялага нуурын жавар” цасны баярын арга хэмжээнд цагдаагийн хэлтсийн алба хаагчид идэвхи, санаачлагатай оролцсон.

      Аймгийн Эрэгтэ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Dixie:
51.255.144.9
Thanks for finally talking about >Говьсүмбэр аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс - Мэдээ мэдээлэл <Loved it! sex, porn videos, sex videos, porn videos, indian porn, indian sex, indian porn, xxx, porn hd, indian porn, indian xxx, sex videos, indian sex, sex videos, sex videos, porn videos, xnxx videos, sex videos, porn hd, sex videos, sex, porn hd, sex, sex videos, xnxx, porn hd, xnxx videos, xnxx videos, indian porn, xnxx videos, indian xxx, porn videos, porn videos, porn videos, porn hd, xnxx, xnxx videos, indian xxx, sex videos, sex, indian sex, xnxx, indian xxx, sex videos, xnxx videos, indian xxx, sex videos, porn hd, porn videos, xnxx, xnxx videos, sex videos, indian xxx, porn videos, xnxx, porn, indian sex, indian sex, xnxx, indian xxx,
2024-03-29 07:24:20
Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна