/ “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” аян ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” аян ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, ЦЕГ, Дэлхийн Зөн ОУБ, JCI ОУБ-тай хамтран Хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээрх:
#Иргэдийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх,
#Хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх,
#Иргэдээс мэдээ мэдээлэл авах,
#Нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлагыг төлөвшүүлэх,
#Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
#Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” аян зохион байгуулагдаж байна.
Монгол улсын хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсаны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Манай байгууллагын хувьд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллага болон орон нутгийнхаа хамтарсан багуудтай хамтран хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийг эрт илрүүлэх, хаалттай хаалганы цаана хохирч байгаа хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласаар байна.
Үүний үр дүнд өнөөдрийг 2016 онтой харьцуулахад хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мөн иргэд олон нийтийн зүгээс энэ талаар холбогдох албаныханд мэдээллэх нь тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд 10 хүүхэд тутмын 1 нь ямар нэгэн байдлаар ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байгаа тул та хүүхэддээ цаг гаргаж анхаарлаа хандуулна уу?
2020-09-10-ны өдрөөс эхлэн тус аяны талаарх танилцуулга мэдээллийг манай байгууллагын хамт олон төрийн болон ТББ-дад таниулан сурталчилсаар ажиллаж байна.
Тус аянд аймгийн #Прокурорын газар, #Төрийн аудитын газар, #ЗДТГ, #ХХААГазар, #Хас банк, #Татварын хэлтэс, #Цахилгаан холбооны хамт олон нэгдлээ.
ХҮҮХДИЙН ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЦЭЭ БОЛ ХАЙРЛУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ЮМ.
ХҮҮХЭД ӨӨРИЙНХ НЬ ҮГИЙГ СОНСОЖ СУРСНЫ ДАРАА ТАНЫГ СОНСОЖ СУРНА.
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ЗАРЦУУЛСАН ЦАГ БҮХЭН ТҮҮНД НАСАН ТУРШИД НЬ ӨВЛӨГДӨХ ҮНЭТ ХӨРӨНГӨ БОЛОН ҮЛДДЭГ.
ХҮҮХЭД БОЛ ГАРТ БАРИГДДАГБАС МЭДРЭГДДЭГ ХАМГИЙН ТӨГС ХАЙР ЮМ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна