/ Мэдээ мэдээлэл / Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит "ШАТАР"-ын тэмцээнийг зохион байгууллаа

Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит "ШАТАР"-ын тэмцээнийг зохион байгууллаа

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит "ШАТАР"-ын тэмцээнийг энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймагт зохион байгууллаа.Тэмцээнд 31 багийн нийт 57 тамирчин оюуны чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд алтан медалийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Идэрбаатар, мөнгөн медаль Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрах, хүрэл медаль Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр, эмэгтэй төрөлд алтан медаль Завхан аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад П.Даваахүү, мөнгөн медаль Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Саранцэцэг, хүрэл медаль Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг нар тус тус шалгарав.
Багийн дүнгээр Тэргүүн байранд Завхан аймаг дахь Цагдаагийн газар, дэд байранд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, гутгаар байранд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар шалгарч цом мeдалиар шагнууллаа.Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсьe

СЭТГЭГДЭЛҮҮД :

Secret meetings and single girls are waiting for you! http://bit.do/fLij4?h=46c5635aa5372671a16cbad8469b70ee&:
119.42.122.213
Secret meetings and single girls are waiting for you! http://bit.do/fLij4?h=46c5635aa5372671a16cbad8469b70ee&
2020-11-27 02:23:26
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-04-30
  • 2015-01-06
Эрэн сурвалжилж байна