/ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2020 ОНЫ  ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2021.01.04                                                                                                                         Говьсүмбэр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 28-ний өдрийн А/65 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хамаарагдах баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөгөө гаргаж, хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгажуулж биелэлт үр дүн улирал, хагас жилээр тооцон хугацаанд нь холбогдох алба, нэгжид хүргүүлэн ажилласан. Цагдаа-дотоодын цэргийн байгууллагын 2020 онд хяналтанд авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр 100 баримт бичгийн хүрээнд 167 зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө боловсруулан, батлуулж, хэрэгжилтийг хангаж ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 64, 102 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/52, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/64, 03 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 11 сарын 11-ны өдрийн А/272, 12 дугаар сарын 11-ны өдрийн А/293 дугаар тушаалыг тус тус үндэслэн дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа  коронавирус “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагчдыг “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэг, хоёрдугаар зэрэг”-т шилжин  ажиллаж байна.

 

 Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

 

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар 2020 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулав. Үүнээс  цаг үеийн шинжтэй шуурхай шийдвэр гаргах үед ээлжит бус хурлыг 5, ээлжит хурлыг 11 удаа  хийж, 134 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэж зөвлөлийн хурлын мэдээллийг алба хаагч нарт танилцуулан ажиллав. Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг  нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн хэлэлцүүлж хэвшүүлсэн.

Энэ оны  байдлаар ажлын үр дүнгээр  тоогоор 20 алба хаагчийн сарын үндсэн цалинг  5-20 хувь нэмж, 8 алба хаагчийг 5-20 хувь хасаж олгосон. “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 932/ журам”-ын дагуу 8 алба хаагчдад 50.0-70.0 мянган төгрөгний буцалтгүй тусламжийг олгосон байна.

Төрийн алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг үнэлж дүгнэх журмын дагуу энэ оны 1, 2, 3, 4 дүгээр улиралд дүгнэн хэлэлцүүлж давхардсан тоогоор 170 алба хаагчдад  10-60 хүртэлх хувийн  урамшууллыг нэмж олгов. 

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 186 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал/ 64, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 122 гарган хэрэгжүүлж ажилласан.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

Энэ онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, мөн даргын А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1 орон тоо батлагдаж нийт 85 орон тоотойгоор ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.  

Энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/746 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх тасгийн даргын орон тоог Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, ахлах мөрдөгчийн орон тоог Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн орон тоонд тус тус шилжүүлэн томилсон. Одоо эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа 1, холбоо, мэдээллийн инженер 1, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч 1, энгийн ажилтаны 1 гэсэн нийт 4 орон тоо дутуу, нийт 74 алба хаагч, 4 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

        Цагдаагийн хэлтэст сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх зорилгоор 3 удаагийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулах зарыг тус Цагдаагийн хэлтсийн  цахим хуудас, иргэдийн хүлээлгийн танхимын мэдээллийн самбар, орон нутгийн мэдээ мэдээллийн сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, “Албан тушаалд томилох, болзол, шаардлага, шалгуур” журам /код-901/-ыг баримтлан зарлагдсан ажлын байранд тавигдах болзол шаардлага хангасан 11 иргэнд холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж материалыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн -н иргэн шалгалтад хамрагдан тэнцэж, Дотоод Хэргийн Их сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж 9 иргэн амжилттай төгсч, 8 иргэнийг сул орон тоонд томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлэв.

Тус цагдаагийн хэлтсээс  алба хаагчдыг ажлын байранд шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, мерит буюу ур чадахуйн зарчимд тулгуурлан  ажилд дэвшүүлдэг, томилуулдаг, шударгаар өрсөлдөх зарчмыг ханган ажиллаж ЦБҮАЖ-ийн код 909-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн 2020 онд  тасгийн хэсгийн  даргад 3, ахлахаар 3, офицерын бүрэлдэхүүнд оруулахаар  4 алба хаагчийг дэвшүүлэх нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр нийт 10 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлэн 6 алба хаагчийг дэвшүүлэн томилуулж, 4 алба хаагчийг офицерийн бүрэлдэхүүнд оруулсан. Мөн ЦЕГД-ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/316, А/319 дугаартай тушаалаар орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан цагдаагийн хэлтсээс чиглэлийн ахлах мэргэжилтнээр 1, ахлах байцаагчаар 1, офицерийн бүрэлдэхүүнд 2 ахлагчийг тус тус  томилуулах саналыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна. 

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 33, эмэгтэй офицер 5, эрэгтэй ахлагч 33, эмэгтэй ахлагч 3 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна. Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 25 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 4, ээлжийн амралтаас 11 алба хаагч чөлөө авсан. Ээлжийн амралтыг алба хаагчид 100 хувь бүрэн буюу хэсэгчлэн эдэлсэн. Шинээр томилогдсон 7 ахлагч, офицерийн  бүрэлдэхүүнд дэвшин томилогдсон 5 алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан танилцуулгыг  даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцон  ажиллав.

“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 909/ журам”-ын дагуу энэ оны 12 дугаар сард Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралаар хэлэлцэн хэлтсийн дарга 1, тасгийн дарга 1, ахлах албан тушаалд 3, ахлагчаас офицерт 4 алба хаагчдыг нөөцөд бүртгүүлэхээр холбогдох албадад санал, материалыг хүргүүлэв.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас энгийн их дээд сургуулийн магистрын хөтөлбөрийг 3, эрх зүй баклаврын хөтөлбөрийг 2 алба хаагч амжилттай суралцан төгссөн.

Одоо Хууль сахиулах их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 1, энгийн их дээд сургуулийн бакалавр 7, магистрын хөтөлбөрт 1 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор хангаж, суралцуулж байна.

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай хамтарсан гэрээ байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч хэвшүүлсэн болно.

        Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ой, Бүгд Найрамдах Улс тунхагласны ойнуудыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 1, ХЗЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр 2, “Хүндэт жуух бичиг”-ээр 3 нийт  7 алба хаагч тус тус шагнагдсан байна. Мөн 2020 онд Төрийн шагналд “Цэргийн гавьяаны одон”-оор 1, “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр 1, ЦЕГ-ын “Монгол цагдаа медаль”-иар 3 ахмад ажилтныг тус тус шагнуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд 5 ахмад ажилтныг төрийн шагналаар шагнуулах  материалыг хүргүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Хишигдалай нь  Өмнөд Судан улсын Бэнтү хотод байрлах “Хубилай” цэргийн баазад тус улсын дотоодын дүрвэгчдийг гадны зэвсэгт халдлага, бусад аюулаас хамгаалах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2020 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажилласан бөгөөд 2020 онд  байдлаар 69 удаагийн 121 цагийн албаны сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 4003 алба хаагчийг хамруулсан.

Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон зайн /цахим/, практик, дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох, галт зэвсэг, биеийн хүч, тусгай мэх хэрэглэх чадвар эзэмшүүлэх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллав.

Хэлтсийн даргын энэ оны 09 дүгээ сарын 28-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Ахмадын сан” байгуулан Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад ажилтнуудыг хүлээн авч, гарын бэлэг гардуулан  хүндэтгэл үзүүлэв. 

Цагдаагийн хэлтсээс 2020 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт, олон нийтийн арга хэмжээний болон ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнүүдийг тус тус гарган хэрэгжилтийг ханган  ажиллав.

     “Өнгө нэмцгээе 2020” нөлөөллийн аяны  хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Н.Наранбаатарыг урьж “Тамхины хор хөнөөл” сэдвээр 2 цаг, Аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч Г.Мөнхчимэгийг урьж “Стресс ба тархи” сэдвээр 2 цаг, МСҮТөвийн багш Х.Мөнхдоржийг урьж “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр 2 цаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжил оролцоо хариуцсан ажилтан Х.Сумъяаг урьж “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа” сэдвээр 2 цаг, мөн газрын залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Б.Урангоог урьж “Баг хамт олны хөгжил” сэдвээр 2 цаг, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны тэргүүлэх зэргийн их эмч анагаах ухааны магистр С.Мөнхтуяаг урьж “Стресс менежент”, “Архи тамхины хэрэглээ”, “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, урьдчилан сэргийлэлт” сэдвээр 2 цагийн лекц, сургалтыг тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 439 алба хаагчийг хамруулсан.

            Мөн Хүний эрхийн комиссоос зохион байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад 2 алба хаагч, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Лекц-цахим” сургалтад тасаг, хэсгийн дарга нар  болон удирдах ажилтаны нөөцөд бүртгэгдсэн 10 алба хаагч, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр 3 алба хаагч, “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн  2 өдрийн цахим сургалтад Захиргааны удирдлагын тасгийн  дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн, Бичиг хэргийн эрхлэгч, “Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал” цахим сургалтын хүрээнд бэлтгэсэн /5/ видео хичээл, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид албан үүрэг гүйцэтгэхдээ иргэдтэй харилцах арга тактик”, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх арга тактик”, “Гамшгийн үеийн дадлага сургууль”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулын хамгаалалт, зохион байгуулах арга зүй болон анхаарах асуудал” зэрэг сургалтад  алба хаагчдыг бүрэн хамруулж бие даан судлуулсан. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд,  аймгийн хүний эрхийн  референт  нартай хамтран  “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр 2 цаг, “Төрийн албаны тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 4, 5 дугаар бүлэг, “Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх”,  ЦБҮАЖ код 209 дүгээр зүйл, “Жендерийн тухай ойлголт” хуулийн үзэл баримтлал сэдвүүдээр, “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүн, хуулийн этгээдийн мэдээллийн санд бүртгэх” ЦБҮАЖ код 706 дугаар зүйл, “Цагдаагийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг”, “Сонгуулийн тухай багц хууль”, “Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын радио” сэдвээр, “Орон нутгийн сонгуулийн хууль, тогтоомж анхаарах асуудал” сэдвээр 69 удаагийн 121 цагийн 4003 алба хаагчдыг хамруулсан сургалтуудыг зохион байгуулжээ.

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цагдаагийн хэлтсийн алба хаагч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд 2020 онд   хамтын сангаас 10 алба хаагчид 950,000 төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллав.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан цар тахал “Ковид-19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор амжиргааны түвшин доогуур өрхийн орлоготой иргэдэд тусламж үзүүлэх аянд  хэлтсийн 68 алба хаагч нэгдэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

            Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчдад чацаргана, витамин, амин дэмүүдийг хуваарилан өгч ажилласан.

            Алба хаагчдыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Бүрэн урлан” оёдлын цехтэй хамтран 200 ширхэг амны хаалтыг хийлгэж  алба хаагчдад тараан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд 100 ширхэг амны хаалтыг хүргүүлж ажилласан.

            Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй 5 алба хаагчид ажил үүргийг цахимаар гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллав.

Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагчийг албаны орон сууцаар ханган тэдний гэр бүлийн 1 гишүүнийг аймгийн эрүүл мэндийн газартай хамтран ажлын байраар хангах  ажлыг зохион байгуулав.

             Байгууллагын ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах, халдваргүйжүүлэх зорилгоор байгууллагын конторын өрөө тасалгаа, спорт заал, цайны газар зэргийг тухай бүр аймгийнн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Тарваган тахлын” эсрэг вакцинд 66 алба хаагч, элгэний “В”, “С” вирус илрүүлэх шинжилгээнд 75 алба хаагч, дэлхий нийтээр тархаад буй коронавирус халдварт /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн оношлуураар 75, “PSR”-ын шинжилгээнд 70 алба хаагч, ажилтанг тус тус   хамруулан ажилласан.

ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж  байна. Цагдаагийн ерөнхий газраас томуугийн вакцин 70 тун, хамгаалах хувцас 100, нүүрийн хамгаалалт 100, амны хаалт 5000, ариутгалын бодис, бээлий зэргээр ханган алба хаагч нарт тараан өгч, вакцинжуулах/ томуугийн/ ажлыг зохион байгуулсан. Мөн Цагдаагийн алба хаагч ажилтны хууль, ёсны эрх ашгийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн даргын тушаалаар 6 алба хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тус 50.0-70.0 мянган төгрөгийг олгосон байна. Гэр хороололд  амьдардаг 13 алба хаагч, ажилтан тус бүрт 2 тн нүүрс олгох ажлыг тус тус зохион байгуулав. 

    

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд  цагдаагийн хэлтсээс 16 асуудлыг тусгуулах саналыг оруулж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд   97,0 хувьтай хэрэгжсэн байна.

        Аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах криминологи судалгааны ажил хийхэд зориулж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 9,7 сая төгрөг сум, багийн малчин айл өрхөөр гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа хийх, санамж, сэрэмжлүүлэг тараах, хууль сурталчлах ажилд 1,1 сая төгрөг, торгуулийн төхөөрөмжийн сунгалтад 2,700,000 төгрөг, гэмт хэргийн төлбөртэй мэдээлэлд 250,000 төгрөг, “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд 867,008 төгрөг, “Мал мах” нэгдсэн арга хэмжээнд 3,176,740 төгрөг, тараах материалын зардалд 1,000,000 төгрөг, явуулын постонд ашиглах тээврийн хэрэгслийн зардалд 8,000,000 төгрөг нийт 15,993,287 төгрөгийн санхүүжилт авч, зориулалтын дагуу зарцуулсан болно. Аймгийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн компьютер 2 ширхэг өгснийг хүлээн авч албан хэрэгцээнд ашиглаж байна.

      Аймгийн онцгой комиссоос “КОВИД-2019 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд шатахуун, халуун хоол цай, нэг удаагийн маск, N-95 саарал маск, гар ариутгагч жижиг, гар ариутгагч том, чацаргана, цай, хөөсөн сав, витамин С хүлээлгэн өгснийг нийт алба хаагчдад хуваарилан өгсөн. Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 04 сарын 03-ны өдрийн А/17 тоот тушаалаар “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд 2 иргэнийг хүүхэд хамгаалагчаар томилж Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарсан дөрвөлсөн гэрээг байгуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 07 сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан ажилласан. Хүүхэд хамгаалагч нар нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн талаар 2 удаа мэдээлэл өгч,  244 сурагчийг хичээлд явах, харих үеэр замын хөдөлгөөнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, нийт 100 өдөр 400 цагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.Төслийн хүрээнд хүүхэд хамгаалагч нарт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс нийт 1400000 төгрөгний урамшуулал олгосон.

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1, 63.2, 63.3, 63.8-д тус тус заасны дагуу 2021 онд аймгийн нутаг дэвсгэрт ажиллуулах олон нийтийн цагдаагийн тоо, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлын төсвийн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэн олон нийтийн цагдаагийн орон тоог 4 –өөр нэмж урамшууллыг 550000 төгрөг байхаар батлуулсан.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн

бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

          Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 88 бодлогын баримт бичгийн 140 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, тасаг, хэсгийн дарга нарт хуваарилан өгч биелэлтийг хангуулан хяналт тавьж ажилласан.

          Мөн “Ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, “Эрүүл цагдаа хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд “Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2020 онд зохион байгуулах уралдаан тэмцээний хуваарийг гарган, төлөвлөгөөний дагуу сар бүр спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган  ажилласан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уралдаан тэмцээн хуваарийн дагуу зохион байгууллагдаагүй.

          “Өнгө нэмье” нөлөөлийн аяны хүрээнд / “Нэг сэтгэл-Нэг соёл”, “30*30”, “Хувь хүний хөгжил чөлөөт ярилцлага”, “Хор зуршил” аян/ төлөвлөгөө гарган тасаг, хэсгүүдээс зохион байгуулах ажил, арга хэмжээний  саналыг авч, нэгтгэн 17 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, явцын танилцуулгыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж  үр дүнг тооцон, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдаас 2 удаа баталгаа авч, тасаг, хэсгийн дарга нар хяналт тавин ажилласан.

Аймгийн Прокурорын газартай хамтран “Хуульч ажиллагаа” аяныг өрнүүлж, цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн граффикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор үр дүнг тооцох ажлыг хэвшүүлсэн.

Шүүхийн тамгын газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг сар, улирал бүр зохион байгуулж алба хаагчийн үүрэг гүйцэтгэлтийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, дүгнэлтийг  хэлэлцүүлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас болон Мөрдөн байцаах алба, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Замын цагдаагийн алба, бусад байгууллагаас цахим сургалт, зөвөлгөөн нийт 9 удаа зохион байгууллагдаж, давхардсан тоогоор 559 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 15 хууль болон журам, тушаалын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

Дотоод сүлжээнд холбогдохгүй байгаа 4 алба хаагчийн компьютерийг форматалж сүлжээнд холбосон. Тасаг, хэсгийн дарга нарын компьютерт /102/-ийн программ /ECS/ болон цахим  гарын үсэг зурах программуудыг суулган холбогдох сургалтыг зохион байгуулсан.

“Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн чиглэлийн хүрээнд бичиг хэргийн ажилтны Outlook хаягаар дамжуулан төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилласан.

“Од” программыг жижүүрийн шуурхай албанд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан 4 алба хаагчийн компьютерт программыг суулгаж, ашиглах талаар зааварчилга өгч ажилласан.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан бөгөөд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 95 мэдээ, мэдээлэл байршуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтэс, Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан “Эрх зүйн процессыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд цагдаагийн хэлтсийн 1, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын   2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгийн хүрээнд “Цагдаагийн алба ба хүний эрхийн асуудал” сэдвээр 2 алба хаагч илтгэл бичиж оролцсон бөгөөд  илтгэлийг холбогдох албадад хүргүүлсэн.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны  ажлын төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 5 төрлийн 30 ширхэг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэж  ажилласан.

Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг мэдээллийг тухай бүр байршуулан шинэчилж ажилласан.

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль”, “Авилгын эсрэг хор хөнөөл”, “Цагдаагийн албан хаагчаас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ХАСХОМ-ыг бүртгэхэд анхаарах асуудал” сэдвүүдээр цагдаагийн хэлтсийн 123 алба хаагчдад 2 удаа 4 цагийн танхим болон цахим сургалтыг зохион байгуулсан. Мөн шударга үнэний үнэ цэн, Авилгын эсрэг олуулаа нэгдье, Гэрэл тусгая /арын хаалга, албаны мэдээлэлээ аминдаа биш, гайтай билэг, танилын гуйлт/, 7 төрлийн шторкыг алба хаагч нарт үзүүлэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн  мэдээллийг самбарт байршуулан алба хаагч нарт танилцуулсан.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 38 алба хаагчаас 2019 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн. Мэдүүлэг гаргаагүй буюу гаргахаас татгалзсан алба хаагч байхгүй.

Энэ онд шинээр томилогдсон 8 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын “126” дугаарын утас бүхий зурагт хуудас, Авилгын талаарх мэдээлэл авах “110” дугаарын утсыг иргэдэд сурталчилж, байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудаст байршуулсан.

Мөн иргэдээс санал авах хайрцагийг хүлээлгийн танхимд байрлуулсан. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагчтай холбоотой 2 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч албаны шалгалт явуулан даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй талаар иргэнд хариуг хуулийн хугацаанд бичгээр журмын дагуу мэдэгдэх хуудсаар хүргүүлэн ажилласан.

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Өнгөрсөн 2020 онд  иргэдээс байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 119 өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэж, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

Өнгөрсөн 2020 онд  19 алба хаагч ёс зүйн зөрчилд холбогдож сахилгын арга хэмжээ авагдсан нь урьд оны мөн үетэй  харьцуулахад нийт зөрчил урьд оны мөн үеийнхээс 100 хувиар өссөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 01 “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, 258  дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хариуцах алба хаагчийг томилж сар бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцон ажиллаж  байна.

 Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 4 удаа зохион байгуулан Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний явц, Цагдаагийн ерөнхий газрын дарга,  Тэргүүн дэд, Дэд даргын өгсөн үүргийн биелэлт үр дүнгийн талаар танилцуулж,  цагдаагийн хэлтсийн даргаас сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр алба хаагч нарт  10 төрлийн хугацаатай үүрэг, үр дүнг сар тооцон ажиллахаар шийдвэрлэсэн.      

 Сахилгын арга хэмжээ тооцогдсон 19 алба хаагчдад итгэл найдварын захидлыг “Монгол шуудан” ХХК-тай хамтран гэрийн хаягаар нь хүргүүлэн ажилласан.

         Тасгийн даргаас дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч,  14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээ муу зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон. Зөрчлийг дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад нийт 31 удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг сар бүр тооцож ажилласан.

Цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар баталгааны хуудсаар 2 удаа баталгаа авч, тасаг хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Өнгөрсөн  2020 оны 12 дугаар сарын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 1,411,623.8 мянган төгрөг, гүйцэтгэлээр 1,411,623.8 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 7,000.0 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 11,118.9 мян.төг буюу 161,2 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна.

Үүнд:

Цалинд 1,151,016.4 мянган төгрөг, НДШ зардал 29,000.6 мянган төгрөг, шатахуунд 64,616.9 мянган төгрөг, гэрэл цахилгаан 16,234.1 мянган төгрөг, жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардал 18,425.0 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба Аймгийн Аудитын газрын итгэмжлэх олгосон мэдээллийг тухай бүр мэдээллийн самбарт байршуулж ажилласан.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь харьцуулалтын аргаар жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардалын тендер сонгон шалгаруулалтыг явуулж 1 байгууллага, 1 иргэнээс санал ирсний дагуу гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

              Цагдаагийн хэлтэс нь энэ оны 12 дугаар улирлын байдлаар  www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 49 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 39 мэдээлэл”, “бусад 61 мэдээлэл”, нийт 149 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан.

              Цагдаагийн хэлтсийн байрны хурлын заалны дулааны шугам, спорт заалны гэрэлтүүлэг, бохирын шугам, Мөрдөн байцаах тасгийн цэвэр усны шугамын  бөглөөг арилгах, уурын зуухыг солих, засварлах ажлууд хийгдсэн.

              Мөрдөн байцаах тасгийн байрны камеруудыг засварлах, Шуурхай удирдлагын төвийн инженерүүдтэй хамтран аймгийн гудамж, талбай дахь ажилгүй 7 камер, дахин дамжуулах станцад үзлэг хийх, ажилгүй тэжээлийн блокуудыг засварлах ажлыг хийсэн.

              Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтаж, цагдаагийн хэлтсийн музей, алдарын танхим байгуулах, цагдаагийн хэлтсийн хашааг моджуулах, зүлэгжүүлэх ажлууд, хамгаалалтын хашаа барих, гадна хашааг будах, гэрэлтүүлэг, явган хүний замын засвар, унадаг дугуйн зогсоол байгуулах, спорт бялдаржуулах танхимын засвар, тохижилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. 

              Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор налуу шат, замын тэмдэглэгээг шинээр хийж, томруулдаг шил, брайл үсгийн цагаан толгой зэргийг үүдний коридорт байрлуулсан.

              Цагдаагийн хэлтсийн шинээр бариулах барилгын зураг төслийг “НГ” ХХК-аар хийлгүүлж Барилга хөгжлийн төвөөр магадлан хийлгэх 1,8 сая төгрөгийг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлүүлж, байгууллагын шинэ барилга бариулах саналыг материалын хамт энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт уламжласны дагуу Хууль зүйн яамнаас дэмжигдэн улмаар Улсын төсвийн 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулахаар материалыг энэ оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1-1/408 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

              Хэлтсийн ойр орчмын 50 метр газрын болон хашаан доторх зэрлэг өвсийг алба хаагчдаар 5 удаа зулгаалгаж, явган хүний зам дагуу болон жагсаалын талбайн моднуудыг тэгшлэн тайрч өнгө үзэмжийг засаж, Спорт заалны “00”-ын өрөөний болон бялдаржуулах өрөөний засварыг алба хаагчдын хамтын сангаас 4.500.000 төгрөг, хэлтсийн конторын барилгын дотор засвар болон алба хаагчдын өрөөний засварын ажлыг “бүтээлч ажил” аян өрнүүлж, нийт 6.000.000 сая төгрөгийн засвар, албаны тээврийн хэрэгслүүдийн өвлийн үйлчилгээнд 528.000 төгрөгний шатах тослох материалыг авч засвар үйлчилгээ хийсэн.

              Хууль зүйн яамнаас хувиарлан өгсөн 11 ширхэг камерыг эрүүлжүүлэх баривчлах байранд болон “Б” байруудад суурилуулан үйл ажиллагаанд ашиглаж ажиллаж байна.

              Энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн төвлөрсөн хаалалтын шугамд холбогдон алба хаагч нарыг  ая тухтай ажиллах нөхцөл бололцоогоор ханган ажилласан.   

 

&am

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна