/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД  БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 400 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 102 буюу 25.5  хувь нь гэмт хэргийн шинжтэй, 298  буюу 74.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Нийт 400 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 385 буюу 96.3 хувийг нь  шийдвэрлэжээ. Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол хүлээн авснаас 97 буюу 95 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 46 буюу 47.4 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  51 буюу 52.6 хувь байна. Гомдол мэдээллийн 15 буюу 15.4  хувийг 5 хоногт, 6-19 хоногт 82 буюу 84.6 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 5 гомдол мэдээллийг шалгаж байна. Зөрчлийн шинжтэй нийт 298 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 288 буюу 96.6 хувийг нь шийдвэрлэж 10 гомдлын үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл: зөрчлийн хэрэг нээсэн 90 буюу 31 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 56 буюу 19 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 125 буюу 44 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 17 буюу 6 хувь эзэлж байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 277 буюу 96  хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 139-өөр 53.3 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 15-аар буюу 12.8 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 37-оор буюу 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 56  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 4-өөр буюу 4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 2-оор буюу 28.6 хувиар, хөнгөн гэмт хэрэг 47 бүртгэгдсэн нь 2-оор буюу 4 хувиар буурсан. 2021 оны эхний 4 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 24 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 9 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 37.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 4 сар

2021 оны эхний 4 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

4

4

 0

0

2

Шивээговь сум

8

2

-6

-75

3

Сүмбэр сум

44

46

 2

4.5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 4 сар

2021 оны эхний 4 сар

Өсөлт, бууралтын хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

17

31

82.4

59.6

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

31

14

-54.8

27

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

0

1

1 нэгж өссөн

1.9

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

3

2 дахин өссөн

5.7

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

3

1

-66.7

1.9

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

4

1

-75

1.9

8

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

0

1

1 нэгж өссөн

1.9

 

 

 

 

                                          

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Хэргийн тоо

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

34

2 дахин өссөн

Гудамж талбай, олон нийтийн газар

4

             -75

Байгууллага, аж ахуйн нэгж

6

             2 дахин

Бусад газар

8

             -50

Авто зам

1

             -75

 

 Гэмт хэрэгт холбогдогч

Гэмт хэрэгт 39 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3-аар буюу 2.9 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

               

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

                 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 4597зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1302  буюу 22.1 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 4478 иргэнийг 163156.3 төгрөгөөр торгож 42 иргэнийг баривчлуулж, 62 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 4 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 4 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

28

           57

2 дахин өссөн

Гудамж талбай, олон нийтийн газар

25

34

36

Байгууллага, аж ахуйн нэгж

4

2

-50

Бусад газар

5

7

40

Авто зам

67

126

88.0

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

      

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 212 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 5-аар буюу 2.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-10, төрийн алба хаагч-1, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-4, хувиараа хөдөлмөр эрхлэгч-7, ажилчин малчин-21, оюутан-1, ажилгүй-165, бусад-13 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-19, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-21, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-13, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-65, -гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 85, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 9 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 4-оор буюу 7.1 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2.Нийт гэмт хэргийн 59.6 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 27 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 89 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.

         3.Гэмт хэргийн хохирлын 91.2 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна.

         4. Ковид 19 цар тахлын үед хорио цээрийн  дэглэмийг сахиулах ажлын хүрээнд  орон нутгийн замд хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон нь аймаг дамжин мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг бөөгнөрөл, иргэдийн урсгал хөдөлгөөнд нөлөөлж  энэ төрлийн гэмт хэрэг буурах эерэг үзүүлэлт болсон.

         5. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 81.3 хувиар, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 82.4 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

 

                                                                   Тав: Санал                    

  1. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулах, гэр бүл, найз нөхөд, хамт олны дундах ахуйн хүрээний архидалтыг багасгах, хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж хууль зөрчигчдөд хариуцлага тооцох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
  2. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна