/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 7 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 7 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 7 ДУГААР САРД  БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

 

2021.07.30                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 759 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 171 буюу 22.5  хувь нь гэмт хэргийн шинжтэй, 588  буюу 77.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 223-аар буюу 41.6 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 45-аар буюу 20.8 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 268-аар буюу 83.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 759 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 740 буюу 97 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 171 гомдол хүлээн авснаас 160 буюу 93.5 хувийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн гомдол мэдээллийн 35 буюу 21.8 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 125 буюу 78.2 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 11 гомдлын үйлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 588 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 580 буюу 98.6 хувийг нь шийдвэрлэж 8 гомдлын үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 564 буюу 97.2 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 77  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 24-өөр буюу 23.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Хүнд гэмт хэрэг 9 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 25 хувиар, хөнгөн гэмт хэрэг 68 бүртгэгдсэн нь 21-ээр буюу 23.6 хувиар тус тус буурсан.

                             Хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 35 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 16 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 45.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурсан боловч улсын дунджаас 4.4 хувиар илүү үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 7 сар

2021 оны эхний 7 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

5

5

 0

0

2

Шивээговь сум

15

5

-10

-66.7

3

Сүмбэр сум

81

67

 -14

-17.3

 

                    

 

                      

                 Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 7 сар

2021 оны эхний 7 сар

Өсөлт, бууралт хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

35

46

31.4

59.7

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

46

21

-54.3

27.3

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

1

0

0

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

3

2 дахин өссөн

3.8

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

5

1

-80

1.2

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

10

3

-70.0

3.8

7.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг  /13.1-13.13/

3

-

-

-

8.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

0

2

2

2.5

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2020 оны эхний 7 сар

2021 оны эхний 7 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

35

47

34.3

Гудамж талбай, олон нийтийн газар

22

6

-71.4

Байгууллага, аж ахуйн нэгж

3

6

2 дахин

Бусад газар

31

15

-51.6

Авто зам

10

3

-70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 60 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

19-өөр буюу 24.1 хувиар буурсан байна.

                 

Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

           

 

 

 

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7-оор буюу 77.8 хувиар буурч 53 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9-өөр буюу 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

                 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 10524 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 554 буюу 5 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 10222 иргэнийг 391481.5 төгрөгөөр торгож 88 иргэнийг баривчлуулж, 177 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 7 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 7 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

58

           96

65.5

Гудамж талбай, олон нийтийн газар

37

            49

32.4

Байгууллага, аж ахуйн нэгж

7

2

-71.4

Бусад газар

8

13

62.5

Авто зам

164

332

2 дахин

 
 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

    

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 421 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 15-аар буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-16, төрийн алба хаагч-4, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-5, хувиараа хөдөлмөр эрхлэгч-16, ажилчин малчин-46, оюутан-2, ажилгүй-329, бусад-19 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-22, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-68, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-25, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-104, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 186, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 16 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 24-өөр буюу 23.8 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна. Мөн ковид 19 цар халын улмаас иргэдийн урсгал хөдөлгөөн багассан нь нөлөөлсөн.

          2. Нийт гэмт хэргийн 59.7 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 27.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 3.8 хувийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, 3.8 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,  нийт зөрчлийн 94 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 35.7 хувиар буурч хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй.

         3.Гэмт хэргийн хохирлын 67.8 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна.

         4. Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь гэр ажиглалт, тусгаарлалтанд орох, өвдөх, хөл хорионы дэглэм сахих зэрэг нь хэргийн оролцогчоор дуудах, байцаалт авах ажиллагаанд хүндрэл учруулж улмаар гэмт хэргийн илрүүлэлт 2 хувиар буурахад нөлөөлсөн байна.

         5. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 41.4 хувиар, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 31.4 хувиар өссөн.

 

                                                                   Тав: Санал                    

  1. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулах, гэр бүл, найз нөхөд, хамт олны дундах ахуйн хүрээний архидалтыг багасгах, хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах зөрчлийг илрүүлэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг эрчимжүүлж хууль зөрчигчдөд хариуцлага тооцох, долоо хоногийн 1 өдрийг согтууруулах ундаа худалдахгүй үйлчлэхгүй өдөр болгох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
  2. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах
  3. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн камержуулалтыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, гэмт хэргийн илрүүлэлтэнд эерэгээр нөлөөлөхөөр байна.

   

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна