/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 8 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 8 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 8 ДУГААР САРД  БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2021.08.30                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 934 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 198 буюу 21 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 736  буюу 79 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 320-оор буюу 52.1 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 41-ээр буюу 17 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 361-ээр буюу 96 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 934 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 911 буюу 97.5 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 198 гомдол хүлээн авснаас 185 буюу 93.4 хувийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн гомдол мэдээллийн 43 буюу 23.2 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 142 буюу 76.8 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 13 гомдлын үйлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 736 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 726 буюу 98.6 хувийг нь шийдвэрлэж 10 гомдлын үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 712 буюу 98 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 87  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 26-аар буюу 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 21.4 хувиар, хөнгөн гэмт хэрэг 76 бүртгэгдсэн нь 23-аар буюу 23.2 хувиар тус тус буурсан.

                             Хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 38 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 19 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 50 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 8 сар

2021 оны эхний 8 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

8

6

 -2

-25

2

Шивээговь сум

16

5

-11

-68.8

3

Сүмбэр сум

89

76

 -13

-14.6

 

 

                 Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 8 сар

2021 оны эхний 8 сар

Өсөлт, бууралт хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

44

51

15.9

58.6

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

48

24

-50

27.5

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

2

2 дахин

2.3

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

2

2 дахин

2.3

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

7

1

-85

1.2

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

10

4

-60.0

4.6

7.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг  /13.1-13.13/

2

-

-

-

8.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

0

2

2

2.3

9.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

-

1

-

1.2

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2020 оны эхний 8 сар

2021 оны эхний 8 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

38

50

31.6

Гудамж талбай, олон нийтийн газар

26

9

-17

Байгууллага, аж ахуйн нэгж

6

5

-16.7

Бусад газар

33

19

-42.4

Авто зам

10

4

-60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 72 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

19-өөр буюу 20.9 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

            

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 4 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7-оор буюу 63.6 хувиар буурч 61 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-аар буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

                 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 14145 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 673 буюу 5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Нийт 13723 иргэнийг 532081.5 төгрөгөөр торгож 114 иргэнийг баривчлуулж, 267 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 8 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 8 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

58

           102

75.6

Гудамж талбай, олон нийтийн газар

40

            54

35

Байгууллага, аж ахуйн нэгж

7

2

-71.4

Бусад газар

8

15

87.5

Авто зам

218

458

2 дахин

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

    

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 498 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 24-өөр буюу 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-21, төрийн алба хаагч-5, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-7, хувиараа хөдөлмөр эрхлэгч-16, ажилчин малчин-53, оюутан-2, ажилгүй-395, бусад-20 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-27, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-94, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-27, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-110, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 222, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 17 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 26-аар буюу 23 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2. Нийт гэмт хэргийн 58.6 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 27.5 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүп тус бүр 2.3 хувийг, 4.6 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 1.2 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 94.8 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 33.3 хувиар буурч хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй.

          3. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 15.9 хувиар, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 31.4 хувиар өссөн.

          4.Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 60 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт болсон.

5.Хэргийн илрүүлэлт 50 хувь буюу урд оны мөн үеэс 1 хувиар өссөн нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий тасаг, хэсгийн хамтын үйл ажиллагаа, ажлын зөв бодлого, зохион байгуулалттай холбоотой байна.

                                                                   Тав: Санал                    

  1. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэр бүл, найз нөхөд, хамт олны дундах ахуйн хүрээний архидалтыг багасгах, долоо хоногийн 1 өдрийг согтууруулах ундаа худалдахгүй үйлчлэхгүй өдөр болгох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, залилах, цахим гэмт хэрэгт иргэдийг хохирох, өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
  2. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн камержуулалтыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, гэмт хэргийн илрүүлэлтэнд эерэгээр нөлөөлнө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна