/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 9 ДҮГЭЭР САРД  БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2021.10.01                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 1071 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 224 буюу 20.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 847  буюу 79.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 385-аар буюу 56 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 32-оор буюу 12.5 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 417-оор буюу 96 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 1071 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 1050 буюу 98 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 224 гомдол хүлээн авснаас 212 буюу 94.6 хувийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн гомдол мэдээллийн 47 буюу 22 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 165 буюу 78 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 12 гомдлын үйлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 847 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 838 буюу 98.9 хувийг нь шийдвэрлэж 9 гомдлын үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 825 буюу 97.4 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 99  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 17-оор буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1-ээр буюу 7.1 хувиар өсч, хөнгөн гэмт хэрэг 84 бүртгэгдсэн нь 18-аар буюу 17.6 хувиар тус тус буурсан.

Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 43 хэрэг бүртгэгдсэнээс 21 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 48.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан боловч улсын хэмжээнд илрүүлсэн хэргийн дундажаас 6.9 хувиар илүү байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 9 сар

2021 оны эхний 9 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

10

7

 -3

-30

2

Шивээговь сум

16

5

-11

-68.8

3

Сүмбэр сум

102

84

 -18

-17.6

 

                 Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 9 сар

2021 оны эхний 9 сар

Өсөлт, бууралт хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

46

55

19.6

55.5

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

44

29

-34.1

29.2

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

3

2 дахин

3

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

3

2 дахин

3

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

7

2

-71.4

2

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

11

4

-63.6

4

7.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг  /13.1-13.13/

4

-

-

 

8.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

-

2

-

2

9.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

2

1

-50

1

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2020 оны эхний 9 сар

2021 оны эхний 9 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

38

55

44.7

Гудамж талбай, олон нийтийн газар

24

17

-29.2

Байгууллага, аж ахуйн нэгж

7

5

-28.6

Бусад газар

36

18

-50

Авто зам

11

4

-63.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 80 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

26-аар буюу 24.5 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

            

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 5 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6-аар буюу 54.5 хувиар буурч 67 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6-аар буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

                 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 16687 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 буюу 0.7 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 16197 иргэнийг 632516.5 төгрөгөөр торгож 137 иргэнийг баривчлуулж, 307 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 9 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 9 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

64

           104

62.5

Гудамж талбай, олон нийтийн газар

42

            64

52.3

Байгууллага, аж ахуйн нэгж

8

3

-62.5

Бусад газар

8

18

2 дахин

Авто зам

249

546

2 дахин

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

     

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 578 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 41-ээр буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-27, төрийн алба хаагч-5, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-7, хувиараа хөдөлмөр эрхлэгч-20, төрийн бус байгууллагын ажилтан-2,  ажилчин малчин-56, оюутан-2, ажилгүй-465, бусад-21 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-30, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-115, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-35, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-117, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 264, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 17 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 17-оор буюу 14.7 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2. Нийт гэмт хэргийн 55.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 29.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 1 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, 3 хувийг хүний бэлгийн эрх эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг,  нийт зөрчлийн 95 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 35.3 хувиар буурч хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй.

          3. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 22.5 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 19.6 хувиар өссөн.

          4.Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 34 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 63.6 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт болсон.

                                                                   Тав: Санал                    

  1. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, залилах, цахим гэмт хэрэгт иргэдийг хохирох, өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн камержуулалтыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна