/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 11 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 11 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 11 ДҮГЭЭР САРД  БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2021.12.01                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 1278 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 274 буюу 21.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 1004 буюу 78.6 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 429-өөр буюу 50.5 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 31-ээр буюу 10.1 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 460-аар буюу 84.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 1278 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 1261 буюу 98.6 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 274 гомдол хүлээн авснаас 262 буюу 95.6 хувийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн гомдол мэдээллийн 55 буюу 20 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 207 буюу 79 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 12 гомдлын үйлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 1004 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 999 буюу 99.5 хувийг нь шийдвэрлэж 5 гомдлын үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 985 буюу 98.5 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 125  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 27-оор буюу 17.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 18 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1-ээр буюу 5.3 хувиар буурч, хөнгөн гэмт хэрэг 107 бүртгэгдсэн нь 26-аар буюу 19.5 хувиар тус тус буурсан.

Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 67 хэрэг бүртгэгдсэнээс 42 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 62.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өссөн.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 11 сар

2021 оны эхний 11 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

17

6

 -10

-58.8

2

Шивээговь сум

17

6

-11

-64.7

3

Сүмбэр сум

118

112

 -6.0

-5.1

 

        

                 Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 11 сар

2021 оны эхний 11 сар

Өсөлт, бууралт тоогоор

Өсөлт, бууралт хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

62

66

4

6.5

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

58

40

-18

-31

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

5

4

-1

     -20

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

5

4

4 дахин

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

7

2

-5

-71.4

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

11

4

-7

-63.6

7.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг  /13.1-13.13/

3

1

-2

-66.7

8.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

-

2

-

-

9.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

4

1

-3

-75

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2020 оны эхний 11 сар

2021 оны эхний 11 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

53

65

22.6

Гудамж талбай, олон нийтийн газар

30

24

-20

Байгууллага, аж ахуйн нэгж

13

7

-46.2

Бусад газар

45

25

-44.4

Авто зам

11

4

-63.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 106 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

19-өөр буюу 15.2 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

            

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 5 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 2-оор буюу 28.6 хувиар буурч 78 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1-ээр буюу 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

                 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 20720 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 632 буюу 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 20132 иргэнийг 793857.2 төгрөгөөр торгож 178 иргэнийг баривчлуулж, 370 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 11 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 11 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

79

           142

79.7

Гудамж талбай, олон нийтийн газар

47

            76

61.7

Байгууллага, аж ахуйн нэгж

10

6

40

Бусад газар

12

23

91.6

Авто зам

317

642

2 дахин

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 706 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 23-аар буюу 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-38, төрийн алба хаагч-5, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-13, хувиараа хөдөлмөр эрхлэгч-26, төрийн бус байгууллагын ажилтан-2,  ажилчин малчин-64, оюутан-6, 18 насанд хүрээгүй хүн-3, ажилгүй-565, бусад-25 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-38, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-125, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-40, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-169, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 313, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 21 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 27-оор буюу 17.8 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулж орон нутгийн төр захиргааны байгууллагатай тухай бүр хамтран ажилсантай холбоотой байна.

          2. Нийт гэмт хэргийн 52.8 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 32 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 3.2 хувийг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 4 хувийг олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, 3.2 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 1.6 хувийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 1 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 50 хувиар буурч хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

          3. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 48.8 хувь, зөрчлийн нийт дуудлага мэдээллийн 63.6 хувийг согтуугаар үйлсэн зөрчил эзэлж байна.

          4.Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 31 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 63.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

                                                                   Тав: Санал                    

  1. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах,
  2. Цаашид хулгайлах, залилах, гэмт хэрэг өсөх хандлагатай байх тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна