/ 2021 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2021 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

2021ОНЫ  03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2021.10.04                                                                                                 Говьсүмбэр

 

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 92 баримт бичгийн хүрээнд 215 зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө гарган  хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж улирал бүр биелэлт үр дүнг  даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62, 178, 181 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 78, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын энэ оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/90, 2021 оны 06 дугаар сарын  дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай захирамж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/52, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/64, 03 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 11 сарын 11-ны өдрийн А/272, 12 дугаар сарын 11-ны өдрийн А/293 дугаар тушаал дагуу коронавирус “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагчдыг “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэг, хоёрдугаар зэрэг”-т шилжүүлэн  ажиллаж байна.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

 

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг  8 удаа  зохион байгуулан  79 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэн зөвлөлийн хурлын мэдээллийг алба хаагч нарт танилцуулан ажиллав. Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг  нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн төлөвлөгөөнд тусган  хэвшүүлсэн.

Энэ оны  03 дугаар улирлын байдлаар урамшуулал, ажлын үр дүнгээр давхардсан тоогоор 155 алба хаагчийн сарын үндсэн цалинг  5-30 хувь нэмж, 39 алба хаагчийг 2-10 хувь хасаж олгосон.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 149 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал 41/, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 108 гарган хэрэгжүүлж ажиллав.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

2020 онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалаар сэтгэл зүйч 1, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн орон тоог нягтлан бодогч орон тоонд шилжүүлэн нийт 86 орон тоотойгоор үндсэн  үүргээ  гүйцэтгэн ажиллаж байна.  

Энэ оны 03 дугаар улирлын байдлаар  цагдаа зохицуулагч 1 орон тоо дутуу, нийт 80 алба хаагч, 5 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

        Цагдаагийн хэлтэст сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх зорилгоор 3 удаагийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулах зарыг  хэлтсийн  цахим хуудас,  мэдээллийн самбар, орон нутгийн хэвлэл, мэдээ мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 29 удаа иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-901/-д заасан  сул орон тоонд тавигдах болзол шаардлага хангасан 9 иргэний материал,  холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан 6 иргэний санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад  хамруулан сул орон тоонд томилуулан ажиллав. Мөн энэ оны 09 сард  Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн 45 хоногийн сургалтад нөөцөд бүртгэгдсэн 3 иргэнийг хамруулав. 

      Цагдаагийн хэлтсээс  алба хаагчдыг ажлын байранд шударгаар өрсөлдөх боломж, нөхцлийг бүрдүүлж, мерит буюу  чадахуйн зарчимд тулгуурлан  ажилд дэвшүүлэн томилуулдаг, шударгаар өрсөлдөх зарчмыг ханган ажиллаж  ЦБҮАЖ-ийн  /код-909 /-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг дагуу  2021 оны нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр   хэлтсийн дарга 1, тасаг, хэсгийн дарга 1, ахлах албан тушаалд 2, офицерын бүрэлдэхүүнд оруулах  3 нийт 7 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлэн шийдвэрлүүлсэн.  

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06, А/316, А/313, А/319 дугаартай тушаалаар орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хүүхдийн асуудал хариуцсан байцаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн  1, хэсгийн байцаагч 1, сэтгэл зүйч 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 1, ахлах мэргэжилтэн 1   орон тоонд  томилуулах, Эрүүгийн мөрдөгч, аж ахуйн ажилтан сул орон тоонд нөөцөд бүртгэгдсэн 2 ахлагчийг томилуулахаар холбогдох албанд санал материалыг тус тус  хүргүүлэн шийдвэрлүүлсэн.   

    Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 45, эмэгтэй офицер 7, эрэгтэй ахлагч 36, эмэгтэй ахлагч 3 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна. Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 28 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 1, ээлжийн амралтаас 8 алба хаагч чөлөө авсан байна.  

Шинээр томилогдсон 6 ахлагч, офицерийн  бүрэлдэхүүнд томилогдсон 6, дотооддоо шилжин томилогдсон 6 нийт 18 алба хаагчийг  албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг хэлтсийн даргын тушаалаар томилон,  дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан   даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцон  ажиллав.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас энгийн их дээд сургуулийн эрх зүй баклаврын хөтөлбөрийг 2 алба хаагч суралцан төгссөн. Одоо энгийн их дээд сургуулийн бакалавр 5, магистрын хөтөлбөрт 2 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор ханган  суралцуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн дэслэгч цолоор шагнуулсан 7, хугацааны цолоор цагдаагийн ахлах дэслэгч 2, цагдаагийн ахмад 2, цагдаагийн хошууч 2, цагдаагийн дэд хурандаа 1, цагдаагийн дэд ахлагч 6, ахлагч 5, сургагч ахлагчаар 1 тус тус томилуулах санал, материалыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай “тогтвор суурьшилтай ажиллах гэрээ”-г байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч, сар бүр дүнг тооцож хэвшүүлсэн.

        Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, Цагдаагийн байгууллагын түүхт 100, Цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойнуудыг тохиолдуулан ЦБҮАЖ /код-925/-д заасан болзол шалгуур хангасан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарилгаар “Цэргийн гавъяаны одон”-оор 3, “Цэргийн хүндэт тэмдэг”-ээр 1, “Энхийн төлөө медаль”-1, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал “Хууль зүйн  албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 2,   “Хүндэт жуух бичиг”-ээр 4, Цагдаагийн ерөнхий газрын шагнал “Хүндэт жуух” бичгээр 5, “Албаны төлөө I II III дугаар зэргийн тэмдгээр 4, Зам тээврийн яамны “Хүндэт жуух” бичгээр 1, Салбарын шагналаар 17 алба хаагчдыг тус тус шагнуулах санал, материалыг даргын зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлж, материалыг харъяа албадад хүргүүлж шийдвэрлүүлэв.

     Мөн ахмадын зөвлөлтэй хамтран  “Цэргийн гавьяаны одон”-оор 9, “Онц тээвэрчин тэмдэг”-ээр 2, “Осолгүй манлай жорлооч тэмдэг”-ээр 2 ахмад ажилтныг   шагнуулах санал материалыг журмын дагуу бүрдүүлж Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хүргүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар“ Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавъяаны одон”-оор 1, “Цэргийн хүндэт тэмдэг”-ээр 1 тус тус шагнуулсан байна.  

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2021 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажилласан бөгөөд албаны сургалтыг цахим “Zoom” програмаар энэ оны  03 дугаар улирлын байдлаар 56 удаагийн 124 цагийн  сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор  4046 алба хаагчийг хамруулсан байна.

Цагдаагийн ерөнхий газар болон албад, цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулагдсан  цахим сургалтуудад нийт 56,  алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах галт зэвсэг хэрэглэх, буудлагын дадлага сургалт зохион байгуулах тухай  Цагдаагийн хэлтсийн даргын энэ  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалын дагуу АКМ, ПМ загварын галт зэвсэг ашиглан буудлагын дадлага сургалтыг зохион байгуулан нийт 71 алба хаагчийг тус тус бүрэн хамруулав.

Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон зайн /цахим/, практик, дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох, галт зэвсэг, биеийн хүч, тусгай мэх хэрэглэх чадвар эзэмшүүлэх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллав.

    Цагдаагийн хэлтсийн эцэг, эхийн  зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ОНХХ-л салбартай хамтарч Цагдаагийн хэлтсийн алба хаагч, гэр бүлд зориулсан “Гэр бүлийн баяр хөөр-хамтын аялал” сэдэвт сургалтыг цар тахал “Ковид-19” халдавараас урьдчилан сэргийлэн мэргэжлийн байгууллагын зөвлөлмжийн дагуу халдвар хамгаалалын дэглэм сахиулан  6 алба хаагч, гэр бүлийн гишүүдийг хамруулав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/63 дугаар тушаалаар алба хаагчдын гаргаж буй гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилго бүхий “Харилцаа, хандалга” аяны хүрээнд ажиллах салбар төлөвлөгөөг хэлтсийн даргаар баталгаажуулсан. Аян арга хэмжээний хүрээнд сургалтад 580.000 төгрөгийг шийдвэрлүүлэн удирдлагын академийн багш, доктор Д.Цоломонтуяг урьж “Удирдах ажилтаны ёс зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, зарчим”,  “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө бичих, тайлагнах аргачилал”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхэн замнал”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Х.Хандсүрэнг урьж “Гэр бүлийн харилцаа”, Дархан-Уул аймгийн гэр бүлийн, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргалыг урьж “Ном уншихын ач тус”  зэрэг сэдвүүдээр ZOOM программаар 17 удаагийн сургалтын зохион байгуулж, давхардсан тоогоор 1224 алба хаагчийг хамруулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн гүйцэтгэлийн шалгалт хийх хуваарын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж шалгалч нарын дүнгээр 74.3 хувь үнэлэгдсэн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу хэлтсийн 7 нэгжийн дарга нараас бие бялдар, хуулийн тестээр шалгалт авсан.

Төрийн албаны зөвлөл, Удирдлагын акедимаас зохион байгуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төслүүдийн талаарх цахим хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 6 алба хаагчийг хамруулав.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс,  Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн” төлбөртэй  сургалтад 2 удаа  3 алба хаагчийг  хамруулав.

 

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээ,  аймгийн 2020-2025 оны хөгжлийн хөтөлбөр, зэрэг баримт бичгүүдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, алба хаагч нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд шинээр болон шилжин томилогдсон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах, амжиргааны түвшин доогуур алба хаагч нарын өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг тусгуулан ажиллав.  

   Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, Цагдаагийн байгууллагын  түүхт 100, цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд “Бүтээлч ажил, хариуцлагатай алба хаагч”, “Говьсүмбэр цагдаа-40” болзолт урладааныг  зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваарыг батлуулан ажлын байрны стресст өртөхгүй байх, алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  бялдаржуулах өрөө, саун, спорт заал, алдрын танхим зэргийг нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж  алба хаагч нарт хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм сахиулан үйлчилж байна.

Мөн цагдаагийн хэлтсийн барилга байгууламж, гадна тохижилтын өнгө үзэмжийг сайжруулах, 210 мод шинээр суулгах, хүлэмж байгуулан хэрэглээний ногоо тарих,  8 өрөө тасалгааны засвар үйлчилгээ хийж, 1 га газарт төмс ногоо тарих зэрэг бүтээлч 40 ажил арга хэмжээг зохион байгуулан 100 хувь хэрэгжүүлж Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлэн үр дүнг тооцсон байна.

Коронавируст халдвар /ковид 19/ цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэхээр зорилгоор  баталгаат бус замын хяналт, аймгийн төв доторх хяналт шалгалт хийх зорилгоор 24 төрийн  байгууллагын автомашиныг  тодорхой цагуудад өдөр тутам үүрэг гүйцэтгүүлж мэргжлийн удирдлагаар ханган хамтран үүрэг гүйцэтгүүлэх  ажлыг хэвшүүлээд байна.

Мөн Эрүүлжүүлэх, саатуулах,  баривчлах байрны 3 эмчийг аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан  сургалтад хамруулж, шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуур шинжилгээ оношлуур хийж хүлээн авч байна. Энэ зорилгоор эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношлуур авч нөөц бүрдүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас шинээр баталсан орон тооны дагуу томилогдсон сэтгэл зүйч, хэсгийн байцаагч, зохицуулагч нарыг албаны орон сууцаар хангах зэрэг нийт 11 алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэв.

Түүнчлэн албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж, шат, шатны удирдлагын манлайллыг дээшлүүлэх, “Мерит” зарчмыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд энэ оны 03 дугаар улирлын байдлаар сахилгын арга хэмжээ тооцогдсон алба хаагчийн тоо урьд мөн үетэй харицуулахад 100 хувь буурсан.

Шүүх, прокурорын байгууллагатай хамтран хууль сахиулах байгууллагын сургалтын төвийг орон нутгийн дэмжлэгээр байгуулах, хүлэмжийн ногоо тарих, номын санг шинээр байгуулж тохижуулах, гудамж талбайн камеруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дроноор тоноглосон электрон эргүүл ажиллуулах, албан байгууллага болон айл өрхөд дохиоллын систем суурилуулах, зам дагуу суурин хурд хэмжигч төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг зохион байгуулсан.

 Коронавирус халдварт /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн оношлуураар 75, “PSR”-ын шинжилгээнд 3 удаа 56 алба хаагч, мөн халдвараас урьдчилан сэргийлэх “I, II тун” вакцинд алба хаагчид бүрэн хамрагдсан бөгөөд “III тун” вакцинд 46.7 хувь  хамруулан ажиллав.

Цагдаагийн ерөнхий газраас томуугийн вакцин 70 тун, хамгаалах хувцас 100, нүүрийн хамгаалалт 100, амны хаалт 5000, ариутгалын бодис, бээлий зэргээр ханган алба хаагч нарт тараан өгч, вакцинжуулах /томуугийн/ ажлыг зохион байгуулсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчдад чацаргана, витамин, амин дэмүүдийг хуваарилан байгууллагын ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах, халдваргүйжүүлэх зорилгоор байгууллагын конторын өрөө тасалгаа, спорт заал, цайны газар зэргийг тухай бүр халдавргүйжүүлэлт, ариутгал хийж ажиллаж байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй 5 алба хаагчид ажил үүргийг цахимаар гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

             

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, аймгийн 2020-2025 оны хөгжлийн хөтөлбөр, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгуулан батлуулж ажиллаа.

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1, 63.2, 63.3, 63.8-д тус тус заасны дагуу 2021 онд аймгийн нутаг дэвсгэрт ажиллуулах олон нийтийн цагдаагийн тоо, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлын төсвийн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэн олон нийтийн цагдаагийн орон тоог 4 –өөр нэмж урамшууллыг 550000 төгрөг байхаар батлуулж нийт 9 олон нийтийн цагдаагийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн бөгөөд камерын хяналт, хэв журам сахиулах,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 3 тасагтаа хуваарилан ажиллуулж байна. Эхний улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явуулын постыг ашиглаж эхэлсэн бөгөөд, орон нутгаас компьютер 2 ширхэг 3,6 сая төгрөг, камер 2 ширхэг дагалдах хэрэгслийн хамт 24.0 сая, аймгийн ИТХ-аас суурин компьютер 1, өнгөт принтер 1, дрон 1, зургийн аппарат 1 зэрэг эд зүйлийг цагдаагийн хэлтсийн удирдлагад хүлээлгэн өгсөн.

Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор “Архидалтгүй Сүмбэр” хөтөлбөрийг санаачлан батлуулж, Сүмбэр сумын санхүүжилтээр 11 иргэнийг Дорнод аймагт архинаас гаргах эмчилгээнд хамруулсан бөгөөд цаашид Баянтал, Шивээговь сумдад хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

Аймгийн Гэмт Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэт богино долгионы гар станцгүй алба хаагчдын судалгааг гарган, саналыг хүргүүлэн, 25 гар станцны зардал 6.875.000 төгрөгийг шийдвэрлүүлэн хүлээн авч, ажиллах нөхцөл боломжоор хангалаа.

       Шивээговь сумын сум хөгжүүлэх сангаас “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 18,0 сая, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 18.0 сая төгрөгийг тээврийн хэрэгслүүдийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

       “Орон нутгийн зам Хөдөлгөөний соёл 2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд ашиглагдах материалыг аймгийн Засаг даргад 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32/1617 дугаартай албан бичгээр хандан “Ирээдүйгээ хамгаалъя” аяны төлөвлөгөөг танилцуулан урьдчилан сэргийлэх нөлөөллийн боршур 2.500 ширхэг 400.000 төгрөг, самбар 9 ширхэг 473.628 төгрөг нийт 873.628 төгрөгийн төсөв хөрөнгийг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд санал хүргүүлэн шийдвэрлүүлэн  ажилласан байна.

 

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн

бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

           “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 92 бодлогын баримт бичгийн 215 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, тасаг, хэсгийн дарга нарт хуваарилан өгч биелэлтийг хангуулан хяналт тавьж ажилласан.

Аймгийн Прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх болон  хуулийн хэрэглээнд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулан цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн графикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор үр дүнг тооцож хэвшүүлсэн.

Шүүхийн тамгын газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг сар, улирал бүр зохион байгуулж алба хаагчийн үүрэг гүйцэтгэлтийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, дүгнэлтийг  хэлэлцүүлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” аянд 76 алба хаагч хамрагдсанаас Олон нийтийн цагдаа Ө.Баясгалан дэд байр, цагдаагийн дэд ахлагч Э.Одгэрэл нар Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд тэргүүн байрт тус тус шалгарч Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны “Спортын 2 дугаар зэргийн медаль”-иар тус тус  шагнагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 6 хууль,  журам, тушаалын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн бөгөөд шинээр батлагдсан хууль, журмыг цаасан болон хэлтсийн цахим хаяг, “ZOOM” программыг ашиглан алба хаагчдад хүргэж ажиллав.

 “Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн чиглэлийн хүрээнд бичиг хэргийн ажилтны Outlook хаягаар дамжуулан төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэн  “Од” программыг жижүүрийн шуурхай албанд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан  алба хаагчдын компьютерт програмыг суулган үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан  энэ оны 03 дугаар улирлын байдлаар нийт 29 мэдээ, мэдээлэл байршуулан иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав.
            Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” илтгэл, эссэ бичлэгийн уралдаанд алба хаагчдыг идвэхитэй оролцуулан шагналт байранд 1 алба хаагч шалгарсан.

Мөн Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээний танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв рүү 2 удаа хүргүүлэн 1 мэдээллийг “Цагдаа” сэтгүүлд нийтлүүлэн олон нийтэд сурталчлах ажлыг тус тус зохион байгуулав.  

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил,

арга хэмжээний талаар

 

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны   төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/288 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөөг боловсруулж баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллав.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим  урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт  “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 9 төрлийн 42 ширхэг авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэн  ажиллав.

Байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг мэдээллийг 14 хоног  шинэчилж ажилласан.

“Авлига, ашиг сонирхлын ойлголт”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь” сэдвээр цагдаагийн хэлтсийн сургалтын төлөвлөгөө хуваарын дагуу 2 удаагийн сургалт, 8 төрлийн видео шторкийг  алба хаагчдад танилцуулан давхардсан тоогоор 531 алба хаагчийг хамруулж Цагдаагийн байгууллагын сургалтын нэгдсэн “ISC” цахим программд  бүртгүүлсэн.

Мөн “Шударга үнэний үнэ цэн”, “Авлигын эсрэг олуулаа нэгдье”, “Гэрэл тусгая /арын хаалга/”, “Албаны мэдээлэлээ аминдаа биш”, “Гайтай билэг”, “Танилын гуйлт” зэрэг 8 төрлийн шторкыг алба хаагч нарт үзүүлэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн  мэдээллийг  алба хаагч нарт танилцуулан авлигал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 удаа 5 заалт бүхий баталгааны хуудсаар баталгааг авч хяналт тавьж ажилласан.

Энэ оны 03 дугаар улирлын байдлаар авилгал ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаарх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 38 алба хаагчаас 2020 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн тогтсон хугацаанд гаргуулан Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангийн хамт архивын нэгж болгон хүргүүлсэн.

Энэ онд шинээр томилогдсон 13 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим meduuleg-iaac санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын “126” дугаарын утас бүхий зурагт хуудас, Авлигын талаарх мэдээлэл авах “110” дугаарын утсыг иргэдэд сурталчилж, байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудаст байршуулсан.

Цагдаагийн хэлтсийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, иргэдээс санал авах хайрцагийг хүлээлгийн танхимд байрлуулсан. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй байна.

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Өнгөрсөн 2021 оны 03 дугаар сарын байдлаар алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирээгүй байна. Алба хаагчдаас хандаж нийт 98 өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн шийдвэрлэж, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил,

арга хэмжээний талаар

 

Энэ оны 03 дугаар сарын байдлаар 9 алба хаагч ёс зүйн зөрчилд холбогдож сахилгын арга хэмжээ авагдсан нь урьд оны мөн үетэй  харьцуулахад 64.2 хувь буурсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 01 “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, 258  дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хариуцах алба хаагчийг томилж сар бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцон ажилласан.

 Сахилга, ёс зүйг байдалд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 3 удаа зохион байгуулан  Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний явц, Цагдаагийн ерөнхий газрын дарга,  Тэргүүн дэд, Дэд даргын өгсөн үүрэг, ажлын чиглэлийн  биелэлт үр дүнг даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж,  хэлтсийн даргаас 10 заалт бүхий үүрэг, ажлын чиглэл өгч,  зөрчил гаргасан алба хаагчдаар гаргасан зөрчлийн талаар яриулах, хамт олны өмнө дахин зөрчил гаргахгүй байх баталгаа  гаргуулан,  илтгэл найдварын захидлыг “Монгол шуудан” ХХК дамжуулан гэрийн хаягаар хүргүүлэх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулан  үр дүнг улирал бүр тооцон ажиллав.  

        Сүүлийн 5 жилийн хугацаанд  сахилгын арга хэмжээ тооцогдож байгаагүй 5 алба хаагчийн ажлын туршлага, амжилтын талаар байгууллагын  цахим сайтаар сурталчлах, аймгийн залуучуудын холбоотой хамтран “Тэргүүний залуу” алтан медаль”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар урамшуулсан. Сахилга ёс зүйн төлбөртэй сургалтад 2 алба хаагч, 1 иргэнийг цахимаар хамруулсан.

Цагдаагийн хэлтсийн 2021 оны сургалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу “Төрийн алба хаагчийн ёс зүйн харилцаа”, “Цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, “Байгууллагын соёл”, “Дотоод албаны дүрэм”  зэрэг нийт 9 удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулан давхардсан тоогоор 256 алба хаагчийг хамруулан үр дүнг тооцсон. 

          Дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч,  14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээ муу зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон. Зөрчлийг дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад нийт 3 удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг сар бүр тооцож ажилласан.

Цагдаагийн хэлтсийн 75 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар баталгааны хуудсаар 2 удаа баталгаа авч, тасаг хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтэс нь  2021 оны 03 дугаар улирлын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 1,177,764.4 мянган төгрөг, гүйцэтгэлээр 1,177,764.4 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 5,249.7 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 13,120.25 мян.төг буюу 249.9 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Монгол улсын Засгийн Газрын энэ оны 43 дугаар тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын 02 албан даалгавар, хууль тогтоомж, заавар журмын дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан, хэмнэлтийн горим баримтлан ажиллаж байна.

Үүнд:

Цалинд 941,267.8 мянган төгрөг, НДШ зардал 21,750.8 мянган төгрөг, түлш халаалт 37,352.9 мянган төгрөг, гэрэл цахилгаан 9,163.8 мянган төгрөг, томилолт 2,538.0 мянган төгрөг, урсгал засвар 7,145.7 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба  “Зөрчилгүй дүгнэлт авч ил тод санхүүгийн самбар, шилэн дансын цахим www.shilendans.gov.mn,  цагдаагийн хэлтсийн цахим www.gobisumber.police.gov.mn  тус тус байршуулж ажилласан.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь харьцуулалтын аргаар жижүүрийн бүрэлдэхүүний хоол

СЭТГЭГДЭЛҮҮД :

Grover:
5.45.36.244
10 Healthy Habits To Use UK Onlyfans Pornstars British Pornstar
2024-02-29 01:30:24
Michelle:
102.165.1.220
15 Lessons Your Boss Would Like You To Know You Knew About Ticktok Pornstars tiktok pornstars
2024-03-21 16:58:16
Jeanna:
37.143.63.47
How To Make A Successful Top Pornstars Kayleigh Wanless Strategies From Home prettiest pornstar; http://genomicdata.Hacettepe.edu.tr:3000/Flowerloaf58,
2024-03-22 22:35:37
Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна