/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.10.26                                                                                                                        Чойр                                                                                                                          

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.10.19-2015.10.25 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл - 16

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -5

  • Сүмбэр сум 3-р баг Хэрлэнгийн 2-3 тоотод оршин суух Н.Лхагвадорж гэртээ нас барсан.
  • Сүмбэр сум 2-р баг ЦТС-ны хашаанд Х.Энхболд, Э.Шинэбаяр, Б.Мөнхцог нар согтуугаар хоорондоо харилцан зодолдсон гэх.
  • Шивээговь сум 1-р баг 15-46 тоотод оршин суух М.Отгонтөгс нь согтуугаар эхнэрээ зодсон гэх.
  • Сүмбэр сум 1-р баг 124-1 тоотод оршин суух Б.Баярбат нь чихэн тус газраа гэмтэл авсан байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэх.
  • Сүмбэр сум 2-р баг "Андууд-1" худалдааны төвийн гадаа З.Алтанцэцэг, Б.Энхмаа нар согтуугаар хоорондоо зодолдсон гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-6

  • Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10в ангийн сурагч Н.Хулан ангиасаа  Samsung Glaxy S-3 маркийн гар утас алдсан гэх.
  • М.Амарбаясгалан нь Самсунг галакси S-3 маркийн гар утсаа 5927 ГСА улсын дугаартай автомашинд мартаж буусан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Рашааны 17 тоотод оршин суух Ц.Отгонсүрэн нь М.Мөнхбаярыг Политехникын коллежид багшаар ажилд оруулж өгнө гээд  2014.09.27-ны өдөр 1050000 төгрөг авчихаад одоо болтол залилаад өгөхгүй байна гэх.
  • ШГС-ын 2-р баг 21-р зөрлөгийн Төмөр замын  “Ган зам” дэлгүүрт хулгай орж мөнгө алдагдсан гэх.
  • Сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны мөнгө болох 7.094.000 төгрөгийг хувиараарай хөдөлмөр эрхлэгч Ч.Нарантуяа нь  “Торгоны зам” ХХК-ний дансанд тушаалгүй хувьдаа ашиглаад байна гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Андууд худалдааны төвөөс G-mobail-ийн 10000 төгрөгний цэнэглэгч карт 2015.10.14-ны өдөр алдагдсан гэх

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-3

  • Т.Адъяа нь Т.Камири маркийн 5289 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МАН-ын  байрны хашаа мөргөж зам тээврийн осол гаргасан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг “Аз” барилгын материалын дэлгүүрийн гадна байсан Т.Чейзер маркийн 8074 УБВ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байна гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Төмөр замын “Ган зам”дэлгүүрийн орчимд Т.Приүс маркийн 0754 ГСА, Т.Эстина маркийн  1047 ГСА улсын дугаартай автомашинууд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх.

Бусад-2

  • Сүмбэр сум 1-р баг БНБ-ны 20 тоотод оршин суух А.Улаанаагийн 4 өндөглөгч тахиа, 1 цацагт хяруулыг хажуу айлынх нь нохой урсан гэх.
  • ГСА-ийн Шивээговь сум 1-р багийн төвд уурхайчдын байрны 1 давхарын айл шатаж байна гэх.

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл - 25

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2

  • Сүмбэр сум 3-р баг 15-1-8 тоотод оршин суух Ц.Мөнх-Од
  • Сүмбэр сум 3-р баг 15-5-70 тоотод оршин суух Г.Энх-Амгалан

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8

  • БЗД-ын 22-р хороо Баруун алтан өлгий 25-374 тоотод оршин суух М.Дэлгэрбат
  • УБ хот ЧД-ийн 5-р хороо 16-13 тоотод оршин суух Т.Наранбаатар
  • Сүмбэр сум 5-р баг Уулзварын гол гэх газар оршин суух Д.Жаргалсайхан
  • Сүмбэр сум 4-р баг Сүмбэрийн 19 тоотод оршин суух М.Баярсайхан
  • Сүмбэр сумын харъяат иргэн Д.Пүрэвням
  • Сүмбэр сум 2-р баг Рашааны 15 тоотод оршин суух Х.Будбаатар
  • Сүмбэр сум 3-р баг Баянхошууны 4-1 тоотод оршин суух Б.Мөнхдэлгэр
  • Шивээговь сум 1-р баг Бэхтийн 2-1 тоотод оршин суух Н.Загдзүсэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -13

  • Шивээговь сум 1-р баг 10-5-72 тоотод оршин суух З.Батбаяр
  • Сүмбэр сум 2-р баг САА-н 6 байшингийн 18-2 тоотод оршин суух П.Чинзориг
  • УБ хот БЗД-ийн 19-р хороо Газарчингийн 3-14 тоотод оршин суух Д.Болдбаатар
  • Сүмбэр сум 1-р баг 121-6 тоотод оршин суух Б.Тэмүүжин
  • Шивээговь сум 2-р баг Задгайд оршин суух Л.Дашминжүүр
  • Сүмбэр сум 2-р баг Сансарын 9 тоотод оршин суух Г.Төгсдорж
  • Шивээговь сум 2-р баг Сүүжийн 1-1 тоотод оршин суух З.Батзориг
  • Баянтал сум 1-р баг Засаг даргын 1-1 тоотод оршин суух Б.Цэдэнбямбаа
  • Өмнөговь аймаг Цогтсэций сум 3-р баг Цагаан-Овоод оршин суух Х.Будбаатар
  • Сүмбэр сум 1-р баг БНБ-ны 6 тоотод оршин суух Ө.Эрдэнэбилэг
  • Сүмбэр сум 6-р баг Малхын цагаан толгой гэх газар оршин суух Б.Буянтөр
  • Орхон аймаг Баян-Өндөр сумын харъяат иргэн О.Эрдэнэ-Очир
  • Сүмбэр сумын харъяат иргэн М.Сандагдорж

Бусад-2

  • Сүмбэр сум 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Стерн” бар цаг хэтрүүлэн ажилласан гэх.
  • Шивээговь сум 1-р баг 14-1-13 тоотод оршин суух Н.Энхтайван  “Эгүүл” баранд  согтуу агсам тавьж, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн. /Шивээ-Овоо ХХК-д дулаан ус хангамжийн дарга/

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 41 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10 буюу 24,3 % өссөн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 16 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 4 буюу 33.3 хувь өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 14 буюу 56,0 хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -4, хүний амь нас хохирсон -1,  бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -4, залилан -2, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гаргасан -3 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 3 буюу 18,7 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр орон, сууцанд 4 буюу 25,0 %,гудамж талбай, олон нийтийн газарт 7  буюу 43,7%, автозам дээр 3 буюу 18,7  %, аж ахуйн нэгж, байгууллагад 2 буюу 12,5 %, хөдөө хээр 1 буюу 8,3 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг зодсон, эд хөрөнгөндөө тавих иргэдийн хараа хяналт сул, сонор сэрэмжгүй байдлын улмаас эд зүйлээ алдсан, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сул, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -2, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -13, бусад-2 зөрчил тус тус бүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 10 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10 буюу 50,0 % буурсан  ба нийт захиргааны зөрчлийн 40,0 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхийн үнэмлэхгүй үедээ болон ангилалгүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэр орон, ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна.

 Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Аймгийн хэмжээнд жолооч болон зорчигчийг хамгаалах бүс  зүүж хэвшүүлэх зорилгоор  “Хамгаалах бүс” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах,  иргэд  хурим найр ихээр тэмдэглэж байгаатай холбогдуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлгэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 12 зөрчил ирлүүлэн, 6-2 жилийн хугацаагаар эрх хасч, 3,456,000 төгрөгийн  торгуулийн  арга хэмжээ авсан.

            Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай  тэмцэх зорилгоор “Айдасгүй-айл өрх” хэсэгчилсэн арга хэмжээ, тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Тамхигүй орчин”  хэсэгчилсэн  арга хэмжээг  зохион байгуулж хугацаа хэтэрсэн шар айраг борлуулж байсан 6 аж ахуй нэгжээс 403 ширхэг буюу 224 литр шар айраг, зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсан 4 иргэн, 1 аж ахуй нэгжээс 1124 хайрцаг янжуур, 45 боодол дүнсэн тамхи хураан авч захиргааны журмаар хураагдсан эд зүйл шийдвэрлэх орон тооны бус комисст хүлээлгэн өгсөн.

   

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна