/ Нийтийн хэв журам хамгаалах тасаг

Нийтийн хэв журам хамгаалах тасаг

Нийтийн хэв журам хамгаалах тасаг

Тус тасаг нь Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газар, Цагдан сэргийлэх хэлтсийн харъяа Сүмбэр сум дахь Цагдан сэргийлэх групп нэртэйгээр 1981 онд байгуулагдаснаар түүхэн замнал нь эхэлжээ. Анх байгуулагдахдаа мөрдөн байцаагч 1, сэргийлэн хамгаалах байцаагч 1, сэргийлэгч 4 алба хаагчийн орон тоотойгоор байгуулагдаж анхны сэргийлэн хамгаалах байцаагчаар ахмад Б.Довдон-Өлзий, сэргийлэгчээр П.Дашцэрэн, Д.Цогоо, Д.Батмөнх, Д.Цогтбаатар нар ажиллаж байв. Түүнээс хойш сэргийлэн хамгаалах /хэв журмын байцаагчаар/ дэслэгч Балсансүрэн, дэслэгч Даржаа, ахлах дэслэгч Эрдэнэцогт, дэслэгч Загджав, ахмад Даваадагва, ахлагч Д.Жигмэддорж, ахлах байцаагчаар 1993-1996 онд  ахлах дэслэгч Өлзийсайхан, 1996-1998 онд ахмад Т.Базарханд, 2000 онд цагдаагийн хошууч Н.Гантөмөр, 2002-2004 онд цагдаагийн хошууч Ц.Батболд, 2004-2008 онд Ц.Цэрэндорж, 2009-2010 онд цагдаагийн ахлах дэслэгч Г.Нямдорж нар ажиллаж байжээ.

1994 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хэв журмын тасаг болон өргөжиж даргаар нь 1994-1995 онд хошууч Г.Баттогтох, 1999-2004 онд цагдаагийн ахмад Т.Базарханд, 2004-2007 онд цагдаагийн хошууч Ц.Батболд нар ажиллаж байсан. Одоо тус тасгийн даргаар цагдаагийн хошууч Д.Түмэнжаргал ажиллаж байна.

Олон нийттэй харилцах ахлах байцаагчаар 1999-2001 онд  дэслэгч Маам, 2002-2005 онд цагдаагийн дэслэгч Ш.Ариунсан, 2005-2007 онд цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар, эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр 1993-1996 онд цагдаагийн дэслэгч Н.Ганхуяг, 1996-1998 онд цагдаагийн дэслэгч Т.Энхбат, 1999-2005 онд цагдаагийн ахлах дэслэгч Х.Азхүү, 2006-2010 онд цагдаагийн дэслэгч Н.Гансэлэм нар, хүүхдийн байцаагчаар 1997-1999 онд цагдаагийн дэслэгч Х.Наранбаатар, 2001-2003 онд цагдаагийн дэслэгч н.Болортуул, 2004 онд цагдаагийн дэслэгч Б.Алтансүх, 2004-2008 онд цагдаагийн хошууч Э.Сарантуяа нар  ажиллаж байв.

 Одоо нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар, цагдаагийн хошууч Ц.Батхуяг, ахлах байцаагчаар цагдаагийн хошууч Э.Батхуяг, хэсгийн байцаагчаар, цагдаагийн ахмад Х.Галмандах, цагдаагийн дэслэгч Э.Одгэрэл эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр цагдаагийн дэслэгч Т.Төмөрчөдөр нар ажиллаж байна. Тус тасаг нь офицер-7, ахлагч-17 нийт 24 орон тоотойгоор аймгийн хэмжээнд нийтийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. Манай хамт олноос цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Түмэнбаяр, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Билэгбадмарал нар 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Бадамханд гэгч нь гудамж талбайд бусдыг хутгалж амь насыг нь хохироосон хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн учир ЦЕГ-ын ”Хүндэт жуух” бичгээр шагнуулсан. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Батболд,  хүн амины онц ноцтой гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Энхбаатар нар “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн ахмад Б.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Х.Эрдэнэбат, цагдаагийн дэд ахлагч Ч.Уранбилэг нар ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр, цагдаагийн ахлах ахлагч Х.Эрдэнэбат, цагдаагийн дэд ахлагч Ш.Билэгбадмарал нар нь ЦЕГ-ын “Баярын бичиг”-ээр, цагдаагийн хошууч Б.Энхбаатар, цагдаагийн ахлах ахлагч Г.Баярсайхан, цагдаагийн ахлах ахлагч Т.Баттогтох, жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Наранбат, ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Цэрэндорж, цагдаагийн ахлах дэслэгч  Г.Нямдорж, жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Б.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Н.Буянжаргал, цагдаагийн ахлагч Б.Эрдэнэ-Очир, цагдаагийн ахлах ахлагч Ц.Алдарбаяр, цагдаагийн ахлагч О.Санчир, цагдаагийн ахлах ахлагч Э.Баянжаргал, цагдаагийн ахлах ахлагч Б.Бямбатогтох нар нь Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар алтан медаль”-аар тус тус шагнагджээ.

Тус тасаг нь ажлынхаа үр дүнгээр 2004, 2005 онуудад байгууллагын “Тэргүүний хамт олон”, 2005 онд байгууллагын Тэргүүний алба хаагчаар цагдаагийн ахмад Т.Базарханд, 1996,1997 онд цагдаагийн ахлагч Мөнхсайхан, 1998 онд цагдаагийн ахлах ахлагч Г.Баярсайхан, 1999 онд цагдаагийн ахлагч Р.Цэндсүрэн, 2004 онд цагдаагийн ахлагч Б.Түвшинтөгс, 2005 онд цагдаагийн хошууч Б.Энхбаатар, 2006, 2007 онд цагдаагийн ахлах ахлагч Х.Эрдэнэбат, 2008 онд цагдаагийн ахлагч Б.Эрдэнэ-Очир, 2009 онд цагдаагийн дэд ахлагч Э.Түмэнбаяр, цагдаагийн хошууч Ц.Цэрэндорж, 2010 онд цагдаагийн ахлах ахлагч  Г.Баярсайхан нар шалгарч байв.

Тасгийн хамт олон дотор урлаг, спортын авъяастай олон алба хаагч байдаг бөгөөд заримаас нь дурьдвал: Шатрын спортын мастер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гандуулга нь “Хүч” спорт хорооны аварга шалгаруулах шатрын тэмцээний 8 удаагийн аварга, 2001 онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах 7-р тэмцээний хүрэл медаль хүртэж байсан байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Cerys:
102.165.1.245
10 Places That You Can Find Porn Star Kayleigh Wanless Pics
2024-01-11 03:15:25
Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна