/ Торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх журам

Торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх журам

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 08 дугаар                           Дугаар 179/А/171/А/64/А/225                            Улаанбат хот

сарын 07-ны өдөр

 

Журам, маягт батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн тушаах нь:

Нэг. “Торгууль, шийтгэврийн хуудас хэрэглэх журам-ыг 1 дүгээр “Торгууль, шийтгэврийн хуудасны тооцоо, тайлангийн маягтыг 2 дугаар, “Шийтгэврийн хуудасны маягт”-ыг 3 дугаар, “Торгуулийн хуудасны маягт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Торгууль шийтгэврийн хуудсыг хэвлүүлэхэд шаардагдах зардлыг холбогдох төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлсүгэй.

Гурав. Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавих, торгууль, шийтгэврийн орлогыг төсөвт төвлөрүүлэн ажиллахыг холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

 

ТОРГУУЛЬ, ШИЙТГЭВРИЙН ХУУДАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Захиргааны зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд, байгууллага, албан тушаалтанд торгууль, шийтгэврийн хуудас /цаашид “Хуудас” гэх/-аар захиргааны шийтгэл ногдуулах, түүнийг хэрэглэхэд Захиргааны хариуцлагын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Хуудас нь захиргааны хариуцлагын тухай хуулийн 18.4-т заасан мэдээллийг багтаасан байна.

1.3. Нягтлан бодох бүтгэлийн тухай хуулийн 21.5-д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас шийтгэврийн хуудас хэрэглэхтэй холбоотой харилцаанд энэхүү журам хамаарахгүй.

 

Хоёр. Торгууль, шийтгэврийн хуудсыг олгох, хэрэглэх, тайлагнах

 

2.1. Хуулиар торгууль, шийтгэвэр ногдуулахаар эрх олгосон этгээд энэ журамд заасан Хуудсыг хэрэглэнэ.

2.2. Захиргааны зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд, байгууллага албан тушаалтанд торгууль, шийтгэвэр ногдуулна. Хуудсыг 2 хувь үйлдэж 1 хувийг зөрчил гаргагч этгээдэд өгч, үлдэх хувийг торгууль, шийтгэвэр оногдуулсан албан тушаалтан авч үлдэнэ.

2.3. Зөрчил гаргасан этгээд торгууль, шийтгэврээр ногдуулсан төлбөрийг бэлэн бус хэлбэрээр гүйцэтгэнэ. Хэрэв тухайн этгээд банкны үйлчилгээний төвөөс 50-иас дээш километрийн зайд байнга оршин суудаг бол ажлын 3 хоногийн дотор торгууль, шийтгэвэр ногдуулсан байгууллагын холбогдох дансанд тушаасан байна.

2.4. Хуудсаар ногдуулсан төлбөрийг төлүүлэх үүргийг тухайн торгууль, шийтгэвэр оногдуулсан албан тушаалтан хариуцна.

2.5. Хуудсыг энэ журмын 2.7-д заасан шаардлагын дагуу тухайн байгууллага тухай бүр эрх бүхий этгээдээр хэвлүүлж олгоно.

2.6. Тухайн байгууллага нь хуудсыг олгох, тайлан тооцоо хийх этгээдийг томилон ажиллуулна.

2.7. Хуудсыг хуурамчаар дуурайлган үйлдэх боломжгүй, тусгайлан бэлтгэсэн цаасан дээр /үнэт цаас/ хэвлэнэ.

2.8. Хуудсыг зохих журмын дагуу хэрэглэх, түүнтэй холбогдох тооцоог үнэн зөв тайлагнах, мөн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор дараах индексийг заавал хэрэглэнэ.

1 Архангай №01 12 Сүхбаатар №12
2 Баянхонгор №02 13 Сэлэнгэ №13
3 Баян-Өлгий №03 14 Төв №14
4 Булган №04 15 Увс №15
5 Говь-Алтай №05 16 Ховд №16
6 Дорноговь №06 17 Хөвсгөл №17
7 Дорнод №07 18 Хэнтий №18
8 Дундговь №08 19 Улаанбаатар №19
9 Завхан №09 20 Дархан-Уул №20
10 Өвөрхангай №10 21 Орхон №21
11 Өмнөговь №11 22 Говьсүмбэр №22

2.9. Хуудсанд энэ журмын 2.8-д заасан аймаг, хотын индексийг бичиж, тодорхой бүртгэлтэй болгоно. 

2.10. Торгууль, шийтгэвэр ногдуулсан албан тушаалтан хуудсыг тэмдэг дарж, гарын үсэг /гарын үсгийн тайлал/-ээр баталгаажуулсан байна.

2.11. Энэ журмын 2.6-д заасан этгээд хуудсыг дахин олгохдоо өмнө олгосон хуудасны тооцоог бүрэн хийж шинээр олгох үүрэгтэй.

2.12. Хуудсыг олгоход маягт №1, хуудасны зарцуулалтын тооцоо хийхэд маягт №2-ыг тус тус ашиглана.

2.13. Хуудасны зарцуулалтын тооцоог улирал бүр тухайн байгууллагын удирдлагад танилцуулж баталгаажуулна.

2.14. Торгууль, шийтгэврийн орлогыг зохих төсөвт төвлөрүүлэх үүргийг тухайн төсвийн захирагч хариуцна.

 

Гурав. Торгууль, шийтгэврийн хуудсыг нөхөн төлүүлэх

 

3.1. Хуудас олголт, түүний ашиглалт зарцуулалтын тайланг заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

3.2. Хуудсыг хуурамчаар болон тусгайлан тогтоосон загвараас өөрөөр үйлдэж хууль бусаар ашигласан этгээдийг хууль хянгалтын байгууллагаар шалгуулж холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.

3.3. Хуудсыг хаясан, үрэгдүүлсэн бол түүнийг хэвлэхтэй холбогдон гарах бүхий л зардлыг буруутай этгээд хариуцна.

 

                                                                                                                                                           

 

 

                                                               

 

           

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна