/ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ХАГАС ЖИЛ/

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ХАГАС ЖИЛ/

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХОЁР ДАХЬ ҮЕ ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс/

 

 

2023.06.14                                                                                                                                                                                                                              Сүмбэр сум

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хүрэн түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Биелэлт

Хувь

Зорилт-1: Хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр

1

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

1.1.      Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (фэйсбүүк, твиттер, youtube суваг), мөн лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэх.

- Баримтжуулах үр дүнг тооцож, тайлагнасан байх.

        Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Авлигын эсрэг ... нэгдье” авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ хэлээд өөрчилье” үндэсний хэмжээний нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн 73 алба хаагч, ажилтан нэгдэж аяны хүрээнд алба хаагч, ажилчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийн тайлбарлан таниулах зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 4 төрлийн шторк, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн 5 төрлийн зурган хэлбэрээр хэвлүүлсэн сэрэмжлүүлэг  зурагт хуудсыг “govisumber.police.gov”, “Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс”, Нутгийн захиргаа байгууллага, Шүүх, Прокурорын байгууллагын фейсбүүк, пейж хаяг,  иргэдийг хүлээн авах танхимд байршуулан, 522 материалыг хэвлүүлэн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, төрийн болон төрийн бус байгууллага, хүн олноор цуглардаг газруудад байршуулан, тараан өгч иргэдийг мэдээллээр ханган ажиллав.

        Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үйл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвөлгөө мэдээлэл өгөх, гомдол, санал авах, Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төв фейжийг сурталчлах зорилгоор 70 алба хаагчийг уг фейжид алба хаагчдаар түгээлт хийлгүүлэн хэвшүүлсэн.

        Нутгийн захиргаа, Шүүх, Шүүх шинжилгээний хэлтэс, Прокурорын байгууллага, алба хаагчдын өрөө, тасалгааны хаалга, байгууллагын орох, гарах гарцын хаалга дээр “Авлигагүй орчин” гэсэн бичиглэлийг нааж алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

        Авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг хэлтсийн хүлээлгийн танхимд байршуулан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Алигын эсрэг хууль”, “Авлигын эсрэг ... нэгдье” аян, арга хэмжээний талаар зэрэг энэ оны эхний хагас жилийн байдлаар 18 мэдээллийг байршуулан  сурталчлан ажиллав.

80

1.2.       Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг байгууллага, салбар нэгж, нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулах.

- Дэмжиж хамтран ажилласан байх,

- Алба нэгж, орон нутагт зохион байгуулж, үр дүнг тайлагнасан байх.

        Аймгийн хууль, эрх зүйн хэлтэстэй хамтарч “Авлигын эсрэг хамтдаа”, “Шударга ёс, хөгжил дэвшилд 110”, “Зөв зөвд шударга зөв”, “Авлигын эсрэг ... нэгдье” гэсэн бичвэр бүхий самбарыг төв замын дагуу байршуулан, “Авлигагүй орчин” гэсэн бичиглэлийг төрийн болон төрийн бус 11 байгууллагын  эрх бүхий албан тушаалтануудын өрөөний гадна байршуулан ажиллав.

        “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага”, “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн даргын 2022 оны 5д/4631 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Авлигын криминологи - онолын чиг хандлага” зэрэг 5 төрлийн номыг тасаг, хэсгээр аялуулан бие даан судлуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллав.

        Аймгийн хууль, эрх зүйн хэлтэс, хуулчдын холбоо зэрэг хуулийн 6 байгууллагатай хамтарч “Хуульчийн Про боно өдөр-2023” өдөрлөгийн хүрээнд Авлигын хор хөнөөл талаар 699 иргэдэд мэдээ, мэдээллийг түгээн ажиллав.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн 5 төрлийн зурган хэлбэрээр хэвлүүлсэн сэрэмжлүүлэг  зурагт хуудсыг  “govisumber.police.gov”, “Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс”, Нутгийн захиргаа байгууллага, Шүүх, Прокурорын байгууллагын фейсбүүк, пейж хаяг,  иргэдийг хүлээн авах танхимд байршуулан, 522 материалыг хэвлүүлэн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, төрийн болон төрийн бус байгууллага, хүн олноор цуглардаг газруудад байршуулан, тараан өгч иргэдийг мэдээллээр ханган ажиллав.

        Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үйл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвөлгөө мэдээлэл өгөх, гомдол, санал авах, Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төв фейжийг сурталчлах зорилгоор 70 алба хаагчийг уг фейжид алба хаагчдаар түгээлт хийлгүүлэн хэвшүүлсэн

70

1.3.       Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбар ажиллуулах.

- Мэдээллийг тогтмол шинэчлэх ажлыг хэвшүүлсэн байх,

- Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн мэдээллийг байршуулсан байх.

- Иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар мониторинг, судалгаа хийсэн байх.

        Иргэдийг хүлээн авах хүлээлгийн танхимд байрлах “Авлигын эсрэг хамтдаа” мэдээллийн самбарыг шинэчлэн “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” самбарыг байршуулж, Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн шинэ мэдээ, мэдээлэл, авлигын гэмт хэргээс урьдчлан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил арга хэмжээний төлөвлөгөө, биелэлт, цагдаагийн байгууллагаас үзүүлдэг үйлчилгээний тариф зэргийн талаар иргэд олон нийтэд тогтмол мэдээллэн ажиллаж байна.   

        Аймгийн хууль, эрх зүйн хэлтэстэй хамтарч “Авлигын эсрэг хамтдаа”, “Шударга ёс, хөгжил дэвшилд 110”, “Зөв зөвд шударга зөв”, “Авлигын эсрэг ... нэгдье” бичвэр бүхий самбарыг төв замын дагуу байршуулав.

100

Зорилт-2: Авлигын эсрэг сургалт зохион байгуулах чиглэлээр

2

Албан хаагчдыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулах

2.1. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг авлигын эсрэг анхан шатны болон давтан сургалтад алба хаагчдаа хамруулах.

- Сургалтад хамрагдсан албан хаагчийн тоо.

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Авлигаас урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” журам (код-139)-ын 139.61в “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тухай тэмдэглэл”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дахь заалтаар сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 73 алба хаагчдыг хамруулан мэдлэг мэдээллийг өгсөн байна.

        Энэ оны хагас жилийн байдлаар 3 иргэнийг ахлагчаар, 5 ахлагчийг офицероор,  4 офицерыг ахлах (1), чиглэлийн ахлах 1, тасгийн даргаар 2, хэлтсийн даргын нөөцөд 2 (2) нийт 17 алба хаагчийг тус тус цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэх саналыг хүргүүлэн шалгалтад тэнцсэн алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн томилуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан  “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох” журам (код 944)ын дагуу дадлагажуулах багшийг томилж ажиллаж байгаа бөгөөд дэвшин томилогдсон болон шилжин ирсэн алба хаагчдаар хөрөнгө орлогын мэдүүлэгийг бөглүүлэн авч цахим санд бүртгэж хэвшүүлсэн.

        Урьд онд сахилга ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл ногдуулсан 2, цагдаагийн байгууллагад дахин орох хүсэлт гаргасан 1 иргэн нийт 3 алба хаагчийг “Мэргэжлийн ёс зүй, хандалга, ур чадварыг дээшлүүлэх нь” төлбөртэй сургалтад хамруулав.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр 2 удаагийн баталгааг давхардсан тоогоор 145 алба хаагч, ажилтнаас гаргуулан авсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар авлига, ашиг сонирхлыг зөрчилд холбогдсон алба хаагч бүртгэгдээгүй болно.

80

2.2. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хүргэх, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцож, тайлагнах.

- Сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан байх,

- Хамрагдсан алба хаагчийн тоо

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Авлигын эсрэг ... нэгдье” авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ хэлээд өөрчилье” үндэсний хэмжээний нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн 73 алба хаагч, ажилтан нэгдэж аяны хүрээнд алба хаагч, ажилчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийн тайлбарлан таниулах зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 4 төрлийн шторк, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн 5 төрлийн зурган хэлбэрээр хэвлүүлсэн сэрэмжлүүлэг  зурагт хуудсыг “govisumber.police.gov”, “Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс”, Нутгийн захиргаа байгууллага, Шүүх, Прокурорын байгууллагын фейсбүүк, пейж хаяг,  иргэдийг хүлээн авах танхимд байршуулан, 522 материалыг хэвлүүлэн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, төрийн болон төрийн бус байгууллага, хүн олноор цуглардаг газруудад байршуулан, тараан өгч иргэдийг мэдээллээр ханган ажиллав.

        Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үйл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвөлгөө мэдээлэл өгөх, гомдол, санал авах, Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн фейжийг хуудсыг сурталчлах зорилгоор 70 алба хаагчийг уг пейжид алба хаагчдаар түгээлт хийлгүүлэн хэвшүүлсэн.

        Нутгийн захиргаа, Шүүх, Шүүх шинжилгээний хэлтэс, Прокурорын байгууллага, алба хаагчдын өрөө, тасалгааны хаалга, байгууллагын орох, гарах гарцын хаалга дээр “Авлигагүй орчин” гэсэн бичиглэлийг нааж алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

“Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага”, “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн даргын 2022 оны 5д/4631 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Авлигын криминологи - онолын чиг хандлага” зэрэг 5 төрлийн номыг тасаг, хэсгээр аялуулан бие даан судлуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллав.

        Аймгийн хууль, эрх зүйн хэлтэс, хуулчдын холбоо зэрэг хуулийн 6 байгууллагатай хамтарч “Хуульчийн Про боно өдөр-2023” өдөрлөгийн хүрээнд Авлигын хор хөнөөл талаар 699 иргэдэд мэдээ, мэдээллийг түгээн ажиллав.

        Авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг хэлтсийн хүлээлгийн танхимд байршуулан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Алигын эсрэг хууль”, “Авлигын эсрэг ... нэгдье” аян, арга хэмжээний талаар зэрэг энэ оны эхний хагас жилийн байдлаар 18 мэдээллийг байршуулан  сурталчлан ажиллав.

        Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус 141 байгууллагуудыг цагдаагийн хэлтсийн 69 алба хаагчдад хариуцуулан хуваарийг 2023.04.25-ны өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар батлуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар 16 аж ахуй нэгжийн 450 иргэнд сургалт зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, бусад алба нэгжээс байршуулсан видео, постеруудыг аж ахуй нэгж байгууллагуудын иргэдээр цахим орчинд түгээлгэх ажлыг зохион байгуулж ажиллав. 

80

Зорилт-3: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр

3

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх, хариуг нь хугацаанд нь мэдэгдэх

3.1. Авлтгатай тэмцэх газраас хүргүүлсэн “Зөвлөмж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах. /Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэлээс 2022 оны 2/44 албан бичгээр ирүүлсэн Авлигын эсрэг Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах/

- Арга хэмжээг хэрэгжүүлэн, хариу тайланг хүргүүлсэн байх.

        Өнгөрсөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-нд оролцогч илтгэгчдээс гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

100

3.2. Мөрдөгчийн мэдэгдлийн дагуу арга хэмжээ зохион байгуулж, хуулийн хугацаанд хариу хүргүүлэх.

        Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссарын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №82 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тус хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34а/177 дугаар албан бичгээр зөрчлийг арилгасан талаар хариу албан бичгийг хүргүүлэв. 

100

3.3. Зөрчил арилгуулах албан бичгийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах.

        Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн холбогдох заалтаар, мөрдөгчийн мэдэгдлийн дагуу иргэдтэй уулзалт хийх, мэдүүлэг авах үйл ажиллагааг зориулалтын өрөө, тасалгаанд явуулах, хяналтын камерын сайжруулан, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, мэдэгдэх, хуулийн зүйл заалтын талаар 1 удаагийн сургалтыг зохион байгуулан давхардсан тоогоор 67 алба хаагчдыг хамруулав. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр 1 удаагийн баталгааг 67 алба хаагчдаас гаргуулан авч тасаг, хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллаж байна.

100

3.4. Боловсруулж байгаа хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулж, төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах боломжийг бүрдүүлэх.

        Цагдаагийн хэлтсийн govisumber.police.gov.mn, цахим хуудсанд Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Засаг даргын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг тухай бүр байршуулж байгаа ба иргэд олон нийтээс санал, шүүмжлэл гаргаагүй байна. 

100

Зорилт-4: Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр

4

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

4.1 Цагдаагийн байгууллагын хэмжээнд авигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөг батлуулах.

- Цагдаагийн байгууллагын нэгжүүдэд авлигын эсрэг үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөг хүргүүлсэн байх.

        Цагдаагийн байгууллагын 2022 оны авлигын эсрэг үйл ажиллагааны 6 зорилт, 50 заалт бүхий салбар төлөвлөгөөг гаргаж цагдаагийн хэлтсийн даргаар 02 дугаар сарын 16-ны өдөр батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 

100

Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзлэл, санаачилга өрнүүлэх

4.2. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал санаачилга, уриаг дэмжин, аян зохион байгуулахад оролцох.

- Иргэн хуулийн этгээдэд Авлигын эсрэг хууль тогтоомж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сурталчилсан байх.

        Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төв фейжийг хуудсыг сурталчлах зорилгоор хэлтсийн 70 алба хаагчийг уг пейжид нэгдүүлсэн.

       Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн зурагт хуудас 14, гарын авлага хэлбэрээр бэлтгэсэн 203 материалыг хэвлүүлэн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, төрийн болон төрийн бус байгууллага, хүн олноор цуглардаг газруудад байршуулав.

        Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Авлигын эсрэг нэгдье – үгүй гэж хэлээд өөрчилье” аяны хүрээнд алба хаагч, ажилчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийн тайлбарлан таниулах зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 2 удаагийн сургалтад давхардсан тоогоор 127 алба хаагч, ажилтанг хамруулав.

       Аймгийн хууль, эрх зүйн хэлтэс, хуулчдын холбоо зэрэг хуулийн 6 байгууллагатай хамтарч “Хуульчийн Про боно өдөр-2023” өдөрлөгийн хүрээнд Авлигын хор хөнөөл талаар 567 иргэдэд мэдээ, мэдээллийг түгээн ажиллав. Нутгийн захиргаа, Шүүх, Шүүх шинжилгээний хэлтэс, Прокурорын байгууллага, алба хаагчдын өрөө, тасалгааны хаалга, байгууллагын орох, гарах гарцын хаалга дээр “Авлигагүй орчин” гэсэн бичиглэлийг нааж алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

        Авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбарыг хэлтсийн хүлээлгийн танхимд байршуулан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Алигын эсрэг хууль”, “Авлигын эсрэг ... нэгдье” аян, арга хэмжээний талаар зэрэг энэ оны эхний хагас жилийн байдлаар 18 мэдээллийг байршуулан  сурталчлан ажиллав.

100

4.3 Цагдаагийн байгууллагын хэмжээнд Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусгуулах санал хүргүүлэх.

        Цагдаагийн хэлтэс нь 2024 оны төсвийн төсөл болон 2023-2024 оны төсвийн төсөөллийн хуулийн хугацаанд хүргүүлж авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тусгуулахаар холбогдох газарт саналыг хүргүүлэв.

100

4.4. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

        Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт – аюулгүй байдлын газрын даргын 2023 оны 6/809 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу албаны шалгалт, Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусган УИХ-ын хуул зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Ашиг сонирхлын зөрчлийн талаарх”  маягтыг бөглүүлэн авч хэвшүүлсэн.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр 2 удаагийн баталгааг давхардсан тоогоор 145 алба хаагчдаас гаргуулан авч нэгжийн дарга нар хяналтыг тавин ажиллаж байна.

80

 

 

4.5. Авлигын эсрэг байгууллагын соёлыг төлөвшүүлэх, удирдлагын манлайлал үзүүлэх, санаачилга өрнүүлэх.

 

        Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Манлайллын хэв маяг, хандалгаа тодорхойлох нь”, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Орчин үеийн хөгжлийн мегатрэндүүд”, “Аз жаргалтай ажиллахын нууц”, Харилцан адилгүй үеийнхнийг үр дүнтэй манлайлах нь”  зэрэг сэдвээр  15 удаагийн цахим сургалтад давхардсан тоогоор нийт 708 алба хаагчдыг тус тус хамруулав.

100

Зорилт-5: Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр

5

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх.

5.1. Цахим хэлбэрт шилжүүлсэн үйлчилгээний талаар /E-Mongolia вэб порталд холбосон, автоматжуулсан үйлчилгээг оруулна/ мэдээлэл

- Шинэ шийдэл, технилоги нэвтрүүлэх замаар хүнд суртал чигрэгдлийг багасгах зэрэг үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулсан байх.

        Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны 9 байгууллагын 49 үйлчилгээ цахимжиж E-Mongolia системд нэвтэрсэн ба тус цагдаагийн хэлтсээс “Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох” үйлчилгээг нэтрүүлэн ажиллаж байна. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн цагийг хэмнэж, шуурхай байдал хангагдаж байна.

100

5.2. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн үйлчилгээний зохион байгуулалтыг өөрчилсөн, стандартыг шинэчилсэн талаар мэдээлэл.

        Цагдаагийн хэлтсээс “Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох” үйлчилгээг E-Mongolia цахим системд нэвтрүүлэн ажиллаж байна.

100

5.3. Хүнд суртал, чирэгдлийг бууруулах, шат дамжлагыг цөөрүүлэх зорилгоор өөрчлөлт оруулсан дүрэм, журмын талаар мэдээлэл.

        Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд 24 цагаар алба хаагч нартай холбоотой гомдол мэдээлэл авах хайрцаг, 7054102 дугаар бүхий утасны дугаар, мэдээллийн самбарт 126, 110 дугаар бүхий зурагт хуудсыг байршуулан иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор угтах үйлчилгээнд алба хаагчдыг ажиллуулж байна.

        Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/63, 70 дугаар тушаалаар баталсан “Баривчлагдсан этгээдийн байранд байсан хугацааны шууд зардлын хэмжээг тооцох журам”, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор  хураамжийн хэмжээг тогтоосны дагуу үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа талаар хүлээллийг самбарт байршуулан ажиллаж байна.   

        Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуудийн  9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Авлигаас урьчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” (код-139)-ын 139.61в маягт зэрэг мэдээлэл бүхий сургалтыг 2 удаагийн сургалтад давхардсан тоогоор 127 алба хаагч, ажилтанг хамруулав.

        Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2023 оны 3/91, Дотоод хяналт – аюулгүй байдлын газрын даргын 6/5540, 6/809, Захиргааны удирдлагын газрын даргын 5/90, 5/127 зэрэг 15 албан бичгийг алба хаагчдад танилцуулсан.

        Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт – аюулгүй байдлын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/809 дугаартай албан бичгийг ахлах албан тушаалтнаас дээших 23 алба хаагчид танилцуулан “Албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ баййгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл” гаргуулан авч хэвшүүлсэн.

        Урьд онд сахилга ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэл ногдуулсан 2, цагдаагийн байгууллагад дахин орох хүсэлт гаргасан 1 ирган нийт 3 алба хаагчийг “Мэргэжлийн ёс зүй, хандалга, ур чадварыг дээшлүүлэх нь” төлбөртэй сургалтад хамруулав.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр 2 удаагийн баталгааг давхардсан тоогоор 145 алба хаагч, ажилтнаас гаргууласан авсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар авлига, ашиг сонирхлыг зөрчилд холбогдсон алба хаагч бүртгэгдээгүй болно.

100

Зорилт-6: Байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4

6

Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх.

6.1. Тухайн жилийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх.

-Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын үр ашиг сайжирсан байх.

                Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол улсын засгийн газрын 2016 оны “ШИЛЭН ДАНСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВИХ МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА, НИЙТЛЭГ СТАНДАРТЫГ ТОГТООХ ЖУРАМ” 29 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу мэдээллийг бүрэн оруулан 2023 онд нийт 175 мэдээлэл байршуулахаас 5 дугаар сарын байдлаар Шилэн дансны нэгдсэн цахим санд 68 мэдээлэл байршуулан олон нийтэд мэдээлсэн. Шилэн дансны нэгдсэн цахим санд байршуулсан мэдээллийг мэдээллээгүй зөрчил байхгүй.

100

6.2. Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг цахим хуудсанд байршуулах.

- Мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр тусгагдаж, цахим хуудсанд байршуулсан байх.

        Өнгөрсөн оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланг шилэн дансны нэгдсэн сайтад хуулийн хугацаанд байршуулсан.

100

6.3. Дараа жилийн төсвийн төсөл /8 дугаар сарын 15-ны дотор/ цахим хуудсанд байршуулах.

        Цагдаагийн хэлтсээс 2023 оны төсөв 2024-2025 оны төсвийн төлөөллийг хуулийн хугацаанд боловруулж https://info.shilendans.gov.mn/ байршуулан ажиллана.

100

6.4. (9.1.4.2) Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудсанд байршуулах.

        Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу 2022 оны жилийн эцсийн тайланг байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн сайтад хуулийн хугацаанд байршуулсан.

100

6.5. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудсанд байршуулж, аудитын байгууллагын акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах, нэгжүүдийг мэдээллээр хангах.

- Аудитын дүгнэгтийн хэрэгжилт сайжирч, зөрчлийг арилгасан байх.

                Цагдаагийн хэлтсийн 2022 оны санхүүгийн тайланд Говьсүмбэр аймаг дахь аудитын газраас “Зөвлөмж” “Албан шаардлага” өгсөн. Албан шаардлага, зөвлөмжийн төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган биелэлтийг хүргүүлсэн.

100

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх заалт

7

Шилэн данс болон цахим хуудсаар олон нийтэд мэдээлэл өгөх Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.

7.1. Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэх, /өөрчлөлт орсноос хойш ажлын 14 хоногт/ цахим хуудсанд байршуулах.

- Хуулийн хэрэгжилтийг хангуулж, иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар хүргэхэд анхаарсан байх.

        Тайлант хугацаанд тус цагдаагийн хэлтсээс батлагдсан төсөвт өөрчлөлт ороогүй болно.

100

7.2. Төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгох. /татварын орлого, татварын бус орлогын талаарх мэдээлэл/

        Энэ оны 05 дугаар сарын байдлаар 5,604,750.00 /таван сая зургаан зуун дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийн албадан саатуулах баривчилгааны, эрүүлжүүлхийн, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны орлогууд албаны дансанд орсон бөгөөд өөрийн орлого  45.1 хувиар даван биелсэн байна.

100

7.3. Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын тайлан.

        Цагдаагийн хэлтэс тайлант хугацаанд хандив, тусламж аваагүй.

100

7.4. Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт мэдээлэх.

                Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гэрээний дүн 5 саяас дээш бөгөөд 1 удаагийн санхүүжилт нь 5 саяас дээш, мөн санхүүжилт нь 5 саяас доош байсан ч нийт гэрээний дүн 5 саяас дээш байвал мэдээлж, шийдвэрийн хуулбарыг цаашид хавсарган мэдээлэл байршуулна. "Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр" хэсэгт "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт мэдээлсэн гүйлгээний шийдвэрийг дахин мэдээлэхгүй ба тухайн байгууллагаас гарсан аливаа шийдвэр нь мөнгө зарцуулахтай холбоотой шийдвэрийг оруулж хэвшсэн. Мөн байгууллагын Шилэн дансны мэдээлэл бүхий самбарт төсвийн хуваарь, сарын мэдээг иргэдэд нээлттэй байдлаар байршуулсан.

100

7.5. Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрийг мэдээлэх.

        "Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр" хэсэгт тус цагдаагийн газар нь тайлант хугацаанд зургаан төрлийн мэдээллийг шилэн дансны нэгдсэн сайтад байршуулсан ажилласан.

100

7.6. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилт, явц байдлын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах.

        Цагдаагийн хэлтэс тайлант гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр байхгүй болно.

100

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт

8

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

8.1. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудсанд байршуулах.

 

        Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу мэдээллийг төрийн сангийн гүйлгээгээр баталгаажуулж үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд, шуурхай мэдээлж ажиллаж хэвшсэн. Тус газар нь байршуулах мэдээлэл байхгүй бол энэ талаараа хуулийн хугацаанд нь "Төсөвт нэмэлт өөрчлөлт ороогүй", "Тендер шалгаруулалт явагдаагүй", "Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр гараагүй", "Ажил гүйлгээ гараагүй болно" гэх мэтчилэн бичээд дүн дээр 0 тавьж мэдээллэж байна. Байгууллагын төсөв, гүйцэтгэлийн мэдээг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна