/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ 05-Р САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ 05-Р САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 5 САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

2023.06.03                                                                                            Сүмбэр сум

 1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 502 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 146 буюу 29.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 356 буюу 71.0 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 11-ээр буюу 2,1 хувиар өссөн.      Нийт 502 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 479 буюу 95.4 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 146 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 18-аар буюу 14,0 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  128 буюу 87,7 хувийг шийдвэрлэсний  20 буюу 15,7 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 107 буюу 83.6 хувийг шийдэж одоо үлдэгдэл 18 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 356 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  7-оор буюу 2,0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 351 буюу 98,6 хувийг шийдвэрлэснээс 5 хоногийн хугацаанд 348 буюу 99,1 хувийг нь шийдвэрлэж одоо 5 гомдлын үлдэгдэлтэй байна.

 2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 Энэ оны 5 дугаар сард нийт 63 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 15-аар буюу 19.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 9 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 85,9 буурч хөнгөн гэмт хэрэг 54 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 12-оор буюу 18,1 хувиар буурсан байна. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 45 хэрэг бүртгэгдсэнээс 23 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2,5 хувиар өссөн.

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2022.05 сар

2023.05 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

29

34

5

17,2

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

40

13

-27

-67,5

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

3

2

-1

-33,3

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

-

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

1

2

1

1 нэгжээр

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

 

 

 

 

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

-

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

1

-

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

2

2

0

0,0

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

 

3

-

3 дахин

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

-

3

-

3 дахин

12.

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ГХ /23.1-23.7/

-

3

-

3 дахин

13

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг /21.1-21.14/

-

1

 

1 дахин

                                                Нийт

78

63

-15

-19.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 42 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеийн төвшинд байна.  

4-өөр буюу 13,8 хувиар буурсан байна.

 

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 
            

 

 

 

 

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барсан нь 3 дахин, 34 хүн гэмтсэн нь өмнөх 5-аар буюу 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

                                                      Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

Аймгийн хэмжээнд 2023 оны эхний 5 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 79.3 хувийг Сүмбэр суманд, 9.5 хувийг Шивээговь суманд, 11.1 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.  

 

Сум

2022.05 сар

2023.05 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

      9

7

-3.0

-42.9

2

Шивээговь сум

5

6

-3,0

0,0

3

Сүмбэр сум

64

50

-9,0

-19,1

                                                                

 

 

 

 

 

Гурав: Зөрчил

 Нийт 10384 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1407 буюу 15.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 10181 иргэнийг 281839.0 төгрөгөөр торгож 90 иргэнийг баривчлуулж, 91 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2022.05 сар/

 

Зөрчлийн тоо

/2023 .05 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

           54

           71

 

Гудамж талбай, олон нийтийн газар

            17

           29

 

Байгууллага, аж ахуйн нэгж

6

3

 

Бусад газар

3

2

 

Авто зам

253

245

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 62 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 187-оор буюу 75.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-4, төрийн алба хаагч-0, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-5, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-56, бусад-0 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хаана байгаагаа мэдэхгүй 10, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-30, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 8, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

1.Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 19,2 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 67,5 хувиар, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33,3 хувиар тус тус буурсан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэдийн ухамсар, хууль, эрх зүйн боловсрол мэдлэг сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн гэмт хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2,5 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. 

2. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урьд оны мөн үетэй ижил түвшин 34 үйлдэгдэж 5 нэгжээр буюу 17.2 хувиар, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдэж 1 нэгжээр, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас 3 хүн нас барсан нь 3 дахин, 34 хүн гэмтсэн нь өмнөх 5-аар буюу 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

3. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг урьд онд үйлдэгдээгүй бол энэ онд тус бүр 3, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна.  

4. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеийн түвшинд 20 байгаа бол хүүхдээс үйлдсэн болон бүлгээр үйлдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеэс тус бүр 3 нэгжээр, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 3 нэгжээр буюу 42,9 хувиар өссөн.

            5. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнхи хувийг ажилгүй иргэд, насны хувьд 18-29, 35-аас дээш насныхан байна.

6. Нийт зөрчил 10384 бүртгэгдэж өссөн нь зөрчлийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            7. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо урд оны мөн үеэс 187-аар буюу 75,1 хувиар буурсан нь эрүүлжүүлэх саатуулах байрны үйл ажиллагаа, хууль, журмын хэрэгжилт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            8. Зөрчлийн дийлэнхи хувь нь 13:00-00:00 цагийн хооронд, гаригийн хувьд Даваа-Баасан гаригт үйлдэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

                                                                    Тав: Санал                    

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсч, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг буурахгүй байгаад анхаарч байгууллага, аж ахуй нэгжид бус иргэн, зорилтот бүлэг, ажилгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах.  

            Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагааг сумдын багийн дарга, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдтэй уялдуулж /архаг архичид, өрх толгойлсон эцэг, эх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч/ нарт чиглэсэн хяналт шалгалт, нөлөөлөл, хүмүүжлийн ажил зохион байгуулах.

            Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр гудамж талбайд хүн зам тээврийн осолд өртөж хохирохоос сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай хөдөлгөөнд оролцуулахад чиглэсэн school police, хүүхэд хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, сургалт сурталчилгааны ажлыг чанартай явуулах шаардлагатай байна.

            Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг болон хүүхэд залуучуудаас ялангуяа бүлгээр гэмт хэрэг, зөрчил үйлдэх хандлагатай байгаа учраас хэв журам сахиулах эргүүлийн үйл ажиллагаа цагийн хуваарийг 13:00-00:00 цагийн хооронд оновчтой зохион байгуулах, чанаржуулах, төрийн байгууллагын бус энгийн иргэдийг эргүүлийн үйл ажиллагаанд хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулах, хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулж ажиллах нь зүйтэй байна.

Зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр 18-29, 35-аас дээш насны ажилгүй иргэд, тэр дундаа зорилтод бүлэгт чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар, орчинг бүрдүүлэх, тэднийг ажил, мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, сургаж дадлагажуулах, ажлын байранд зуучлах талаар санал солилцож, тодорхой үр дүнтэй ажлыг зохион байгуулж ажиллах.

             Замын цагдаагийн тасгаас зохион байгуулж байгаа “Уусан бол бүү жолоод”, “Согтуу” нэгдсэн шалгалтуудыг дан ганц өдөр бус ажлын өдрүүдэд ээлжлэн зохион байгуулуулах, хяналт шалгалтын зам маршрутыг өөрчлөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх саналтай байна.

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна