/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

2023.11.02                                                                                                             Сүмбэр сум

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

 Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс 2023 оны эхний 10 сард  иргэн, хуулийн этгээдээс 965 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 273 буюу 28.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 692 буюу 71.7 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 51-ээр буюу 5,0 хувиар буурсан. Нийт 965 гомдол  мэдээлэл хүлээн авч шалгаснаас 950 буюу 98.4 хувийг шийдвэрлэжээ.

 Гэмт хэргийн шинжтэй 273 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 26-аар буюу 10.5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  259 буюу 94.9 хувийг шийдвэрлэсний  45 буюу 17,4 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 214 буюу 78.4 хувийг шийдэж одоо үлдэгдэл 14 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 692 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  77-оор буюу 10,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 691 буюу 99,8 хувийг шийдвэрлэсний 5 хоногийн хугацаанд 691 буюу 99,8 хувийн шийдвэрлэж одоо 1 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

              Энэ оны 10 дугаар сард нийт 129 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 2-оор буюу 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 20 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1-ээр буюу 5,3 буурч, хөнгөн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1-ээр буюу 0,9 хувиар өссөн байна. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 100 хэрэг бүртгэгдсэнээс 59 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 59.0 хувьтай байгаа нь урд оны мөн үеэс 4,2 хувиар өссөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2022.10 сар

2023.10 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

55

62

7

12,7

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

60

35

-25

-41,7

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

4

10

6

6 нэгжээр

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

-

-

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

-

2

2

2 нэгжээр

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

-

 

 

 

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

-

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

 

-

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

2

4

2

-50,0

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

2

1

 -1

- 66,7

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

3

11

8

8 нэгжээр

12.

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ГХ /23.1-23.7/

-

4

4

4 нэгжээр

13

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг /21.1-21.14/

-

 

 

 

                                                Нийт

127

129

-2

1.6

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2022.10 сар

2023.10 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

55

49

-10.9

Гудамж талбай, олон нийтийн газар

16

22

37.5

Байгууллага, аж ахуйн нэгж

14

       14

-

Бусад газар

39

34

-12.8

Авто зам

3

10

7 нэгжээр

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 101 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны 11-ээр буюу 12,2 хувиар өссөн байна.  

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 
 

Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барсан.  69 хүн гэмтсэн нь өмнөх 2-оор буюу 3.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 

 

           

 

                                                  

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

 

Сум

2022.10 сар

2023.10 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

14

18

4

               28,6

2

Шивээговь сум

14

11

-3

- 21,4

3

Сүмбэр сум

99

100

            1

1,0

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

Аймгийн хэмжээнд 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 75.5 хувийг Сүмбэр суманд, 8.5 хувийг Шивээговь суманд, 13.9 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. 

 

Гурав: Зөрчил

 Нийт 21903 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2678 буюу 13.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 21472 иргэнийг 674145,5 төгрөгөөр торгож 187 иргэнийг баривчлуулж, 219 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

    

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2022.10 сар/

 

Зөрчлийн тоо

/2023 .10 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

89

           128

43,8

Гудамж талбай, олон нийтийн газар

38

           47

23,6

Байгууллага, аж ахуйн нэгж

13

9

       -30,0

Бусад газар

8

6

-25,0

Авто зам

580

506

-12,7

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 107 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 317-оор буюу – 74.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-10, төрийн алба хаагч-0, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-5, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-2, ажилгүй-100, гадаадын иргэн харьяалалгүй хүн – 0, бусад-1 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-7, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй 23, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-53, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 16, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

            1.Нийт гэмт хэрэг урд оны мөн үеэс 1,6 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12,7 хувиар, Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

            2. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнхи хувийг ажилгүй иргэд, насны хувьд 18-29, 35-аас дээш насныхан, бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байна.

3. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 1 нэгжээр буурсан хэдийч зам тээврийн ослын улмаас 5 иргэний амь эрсдсэн байна.

Гэмт хэрэг, зөрчил гэр орон сууц, бусад газар ихээр үйлдэгдэж байна. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 11.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

            4. Нийт зөрчил 21903 бүртгэгдэж өссөн нь зөрчлийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.  

            5. Зөрчлийн дийлэнхи хувь нь 13:00-18:00, 19;00-24;00 цагийн хооронд, гаригийн хувьд Даваа-Баасан гаригт,  насны хувьд 25-50 насны иргэд, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилчин, малчин, бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүсээс их үйлдэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

Тав: Санал

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжид бус иргэн, зорилтот бүлэг, ажилгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах.

             Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагааг сумдын багийн дарга, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдтэй уялдуулж /архаг архичид, өрх толгойлсон эцэг, эх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч/ нарт чиглэсэн хяналт шалгалт, нөлөөлөл, хүмүүжлийн ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулах.

Гэмт хэрэг, зөрчлийг ажилгүй хүмүүсээс их үйлдэж байгаа тул ажлын байр бий болгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутагт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтрах.

            Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ялангуяа бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх ажлыг эцэг, эх-багш сурган хүмүүжүүлэгч- хүүхэд хамгаалагч-хамтарсан баг-эмнэлэгийн байгууллага гэсэн циклээр тусгай арга хэмжээ болгон зохион байгуулах. Эцэг эх асран хамгаалагчийн хяналтыг сайжруулах. Цэцэрлэгийн хүүхдийг хүүхдээр авахуулахгүй байх, гараас гарт зарчмыг баримтлаж байх.

            Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр гудамж талбайд хүн зам тээврийн осолд өртөж хохирохоос сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай хөдөлгөөнд оролцуулахад чиглэсэн school police, хүүхэд хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.

Говьсүмбэр аймгийн зарим нутгаар дайран өнгөрч байгаа улсын чанартай авто зам дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж, хурдаа тохируулах, ядарсан болон архи согтуурах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх талаарх хяналтыг үр дүнтэй зохион байгуулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн шөний цагаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлж бусдыг хүндэтгэх, нэмэлт хурц тод гэрэл тавихгүй байх талаар жолооч нарт сануулж ажиллах.

Зам тээврийн ослын улмаас эрдэт хүний алтан амь эрсдэж байгаа нь онцгой анхаарч тодорхой төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллах.

            Хэв журам сахиулах эргүүлийн үйл ажиллагаа цагийн хуваарийг 13:00-04:00 цагийн хооронд оновчтой зохион байгуулах, төрийн байгууллагын бус энгийн иргэдийг эргүүлийн үйл ажиллагаанд хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна.

Зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр 18-29, 35-аас дээш насны ажилгүй иргэд, тэр дундаа зорилтод бүлэгт чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар, орчинг бүрдүүлэх, тэднийг ажил, мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, сургаж дадлагажуулах, ажлын байранд зуучлах талаар санал солилцож, тодорхой үр дүнтэй ажлыг зохион байгуулж ажиллах.

Бэлэн бус торгуулийн арга хэмжээ авагдсан 22.411 иргэний 579.595.500 төгрөгнөөс 6.418 иргэний 164.501.000 төгрөгний торгууль төлсөн байгаа тул бэлэн бусийн торгууль төлөлтийн ажлыг эрчимжүүлэх.

Ахуйн хүрээний архидалтыг таслан зогсоох, гэр бүлрүү чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулах.

              Эмэгтэй хүн, хүүхэд оролцсон зөрчил өсөх хандлагатай байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Гудамж талбай болон аж ахуйн нэгжийн камерийн системийг сайжруулах, камержуулах нэн шаардлагатай байна.

Архаг архичид орон гэргүй иргэдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран архины албадан эмчилгээнд хамруулж соён гэгээрүүлэх, амьдралын хэв маягийг нь өөрчлөх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна.

 

 

           ТАНИЛЦСАН:

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДЭД БӨГӨӨД,

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                           Ц.ГАНБОЛД

 

           ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН,

            ЦАГДААГИЙН АХМАД                                                  Н.ЖАРГАЛМАА

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна