/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 08 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 08 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ 08 САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

2023.09.01                                                                                                         Сүмбэр сум

 1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 730 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 206 буюу 28.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 543 буюу 74.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 85-аар буюу 10,2 хувиар буурсан. Нийт 730 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 636 буюу 99.9 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 206 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 12-ooр буюу 6.2 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  197 буюу 95.6 хувийг шийдвэрлэсний  27 буюу 13,7 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 170 буюу 86.3 хувийг шийдэж одоо үлдэгдэл 9 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 543 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  97-ooр буюу 17,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 531 буюу 99,9 хувийг 5 хоногийн хугацаанд 99,9 хувийн шийдвэрлэж одоо 11 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

              Энэ оны 8 дугаар сард нийт 100 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 10-aaр буюу 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 14 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 6-аар буюу 30,0 буурч, хөнгөн гэмт хэрэг 86 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 4-өөр буюу 4,4 хувиар буурсан байна. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 75 хэрэг бүртгэгдсэнээс 38 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 50.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2022.08 сар

2023.08 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

43

45

2

2 нэгжээр

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

52

33

-19

-36,5

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

5

4

-1

-20,0

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

-

-

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

-

3

3

3 нэгжээр

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

-

 

 

 

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

-

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

1

-

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

2

4

2

2 нэгжээр

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

4

1

 -3

- 75,0

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

2

7

5

5 нэгжээр

12.

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ГХ /23.1-23.7/

-

3

-

3 нэгжээр

13

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг /21.1-21.14/

-

 

 

 

                                                Нийт

110

100

-10

-9.1

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2022.08 сар

2023.08 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

48

40

-16.7

Гудамж талбай, олон нийтийн газар

16

17

1 нэгжээр

Байгууллага, аж ахуйн нэгж

14

          11

31,3

Бусад газар

30

26

-13.3

Авто зам

2

6

4 нэгжээр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 73 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны 2-оор буюу 2,7 хувиар буурсан байна.  

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 
 

Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барсан.  51 хүн гэмтсэн нь өмнөх 4-өөр буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

           

 

                                                  

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

 

Сум

2022.08 сар

2023.08 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

      8

16

8

     8 нэгж

2

Шивээговь сум

8

6

-2

- 25,0

3

Сүмбэр сум

94

78

-16

-17,0

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

Аймгийн хэмжээнд 2023 оны эхний 8 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 78.0 хувийг Сүмбэр суманд, 6.0 хувийг Шивээговь суманд, 16.0 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.  

                                                                

Гурав: Зөрчил

 Нийт 16313 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1587 буюу 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 15994 иргэнийг 479969,5 төгрөгөөр торгож 147 иргэнийг баривчлуулж, 159 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

    

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2022.08 сар/

 

Зөрчлийн тоо

/2023 .08 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

          82

           99

-       20,7

Гудамж талбай, олон нийтийн газар

          31

           36

-16,1

Байгууллага, аж ахуйн нэгж

9

6

33,3

Бусад газар

7

6

14,2

Авто зам

474

386

18,6

 

 

 

 

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 182 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 101-ээр буюу – 35.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-6, төрийн алба хаагч-0, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-5, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-2, ажилгүй-68, гадаадын иргэн харьяалалгүй хүн – 2, бусад-0 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй 12, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-36, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 12, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

            1.Нийт гэмт хэрэг урд оны мөн үеэс 9,1 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 19,0 хувиар, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20,0 хувиар тус тус буурсан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэдийн ухамсар, хууль, эрх зүйн боловсрол мэдлэг сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            2. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урьд оноос 2 нэгжээр өссөн, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 34 буюу 2 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

            3. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1 бүртгэгдсэн /золгүй байдлаар нас барсан/ нь өмнөх оноос 75,0 хувиар буурсан байна. 

            4. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн 7 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 5 нэгжээр өсчээ.  /Хүн гэмтсэн/

            5. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнхи хувийг ажилгүй иргэд, насны хувьд 18-29, 35-аас дээш насныхан байна.

            6. Нийт зөрчил 16313 бүртгэгдэж өссөн нь зөрчлийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            7. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо урд оны мөн үеэс 101-ээр буюу 35.7 хувиар буурсан нь эрүүлжүүлэх саатуулах байрны үйл ажиллагаа, хууль, журмын хэрэгжилт сайжирсантай холбоотой.

            8. Зөрчлийн дийлэнхи хувь нь 13:00-00:00 цагийн хооронд, гаригийн хувьд Даваа-Баасан гаригт үйлдэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

                                                                  

 

 

 

 

 

 

 

Тав: Санал

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжид бус иргэн, зорилтот бүлэг, ажилгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах.

             Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагааг сумдын багийн дарга, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдтэй уялдуулж /архаг архичид, өрх толгойлсон эцэг, эх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч/ нарт чиглэсэн хяналт шалгалт, нөлөөлөл, хүмүүжлийн ажил зохион байгуулах.

            Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ялангуяа бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх ажлыг эцэг, эх-багш сурган хүмүүжүүлэгч- хүүхэд хамгаалагч-хамтарсан баг-эмнэлэгийн байгууллага гэсэн циклээр тусгай арга хэмжээ болгон зохион байгуулах.

            Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр гудамж талбайд хүн зам тээврийн осолд өртөж хохирохоос сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай хөдөлгөөнд оролцуулахад чиглэсэн school police, хүүхэд хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.

            Хэв журам сахиулах эргүүлийн үйл ажиллагаа цагийн хуваарийг 13:00-00:00 цагийн хооронд оновчтой зохион байгуулах, төрийн байгууллагын бус энгийн иргэдийг эргүүлийн үйл ажиллагаанд хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна.

Зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр 18-29, 35-аас дээш насны ажилгүй иргэд, тэр дундаа зорилтод бүлэгт чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар, орчинг бүрдүүлэх, тэднийг ажил, мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, сургаж дадлагажуулах, ажлын байранд зуучлах талаар санал солилцож, тодорхой үр дүнтэй ажлыг зохион байгуулж ажиллах.

              Эмэгтэй хүн, хүүхэд оролцсон зөрчил өсөх хандлагатай байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Гудамж талбай болон аж ахуйн нэгжийн камерийн системийг сайжруулах, камержуулах шаардлагатай байна.

Архаг архичид орон гэргүй иргэдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран архины албадан эмчилгээ болон соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах.

Баянтал сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн хяналтын постыг шинээр байгуулах.

Замын цагдаагийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх болон замын цагдаагийн чиглэлээр эргүүлд ажиллах автомашиныг шийдвэрлүүлэх зэрэг саналтай байна.

 

 

           ТАНИЛЦСАН:

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДЭД БӨГӨӨД,

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                           Ц.ГАНБОЛД

 

           ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН,

            ЦАГДААГИЙН АХМАД                                                  Н.ЖАРГАЛМАА

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна