/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

2023.06.29                                                                                                   Сүмбэр сум

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 585 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 173 буюу 29.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 412 буюу 70.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 25-аар буюу 4,1 хувиар буурсан.      Нийт 585 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 573 буюу 98.0 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 173 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 18-аар буюу 9.5 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  163 буюу 94.2 хувийг шийдвэрлэсний  25 буюу 15,3 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 138 буюу 84.6 хувийг шийдэж одоо үлдэгдэл 10 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 412 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  40-өөр буюу 8,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 410 буюу 99,5 хувийг шийдвэрлэснээс 5 хоногийн хугацаанд 410 буюу 100 хувийг нь шийдвэрлэж одоо 2 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны 6 дугаар сард нийт 76 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 5-аар буюу 33,3 буурч хөнгөн гэмт хэрэг 66 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 2-оор буюу 3,1 хувиар өссөн байна. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 53 хэрэг бүртгэгдсэнээс 32 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 60.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

                       Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2022.06 сар

2023.06 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

31

40

9

29,0

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

38

19

-19

-50,0

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

4

3

-1

-25,0

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

-

-

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

-

2

1

1 нэгжээр

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

-

 

 

 

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

-

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

1

-

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

2

2

0

0,0

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

1

1

-

0,0

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

1

6

-

5 дахин

12.

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ГХ /23.1-23.7/

-

3

-

3 дахин

13

Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг /21.1-21.14/

-

 

 

1 дахин

                                                Нийт

79

76

-3

-3.8

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2022.06 сар

2023.06 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

37

31

-16.2

Гудамж талбай, олон нийтийн газар

11

16

45.5

Байгууллага, аж ахуйн нэгж

9

8

11.1

Бусад газар

21

16

-23.8

Авто зам

1

5

4 дахин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 62 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны 13-аар буюу 26,5 хувиар өссөн байна.  

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барсан нь 2 дахин, 45 хүн гэмтсэн нь өмнөх 11-ээр буюу 32.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

            

 

                                                  

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

Аймгийн хэмжээнд 2023 оны эхний эхний хагас жилд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 79.0 хувийг Сүмбэр суманд, 6.6 хувийг Шивээговь суманд, 14.5 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.  

 

Сум

2022.06 сар

2023.06 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

      5

11

6

     6 нэгж

2

Шивээговь сум

6

5

-1,0

- 16,7

3

Сүмбэр сум

68

60

- 8

-11,8

                                                                 Гурав: Зөрчил

 Нийт 12187 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1587 буюу 15.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 11953 иргэнийг 333164.0 төгрөгөөр торгож 112 иргэнийг баривчлуулж, 111 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2022.06 сар/

 

Зөрчлийн тоо

/2023 .06 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

           67

           84

 

Гудамж талбай, олон нийтийн газар

           21

           33

 

Байгууллага, аж ахуйн нэгж

6

4

 

Бусад газар

4

3

 

Авто зам

324

285

 

 

 

 

 

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 147 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 146-аар буюу 49.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-4, төрийн алба хаагч-0, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-5, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-56, бусад-0 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хаана байгаагаа мэдэхгүй 10, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 6, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-30, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 8, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

            1.Нийт гэмт хэрэг урд оны мөн үеэс 3,8 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 67,5 хувиар тус тус буурсан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэдийн ухамсар, хууль, эрх зүйн боловсрол мэдлэг сайжирсантай холбоотой гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 51.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

            2. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урьд оны мөн үетэй ижил түвшин 34 үйлдэгдэж 17.2 хувиар өссөн, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеийн төвшинд байна.

            3. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 3 бүртгэгдсэн /золгүй байдлаар нас барсан/ нь 2 нэгжээр өссөн.

            4. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг урьд оны мөн үед бүртгэгдээгүй бол энэ онд 2 бүртгэгдсэн.

            5. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн 3 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 1 нэгжээр өсчээ.  /Хүн гэмтсэн/

            6. Бусад гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна.

            7. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнхи хувийг ажилгүй иргэд, насны хувьд 18-29, 35-аас дээш насныхан байна.

            8. Нийт зөрчил 6055 бүртгэгдэж өссөн нь зөрчлийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            9. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо урд оны мөн үеэс 113-аар буюу 59.6 хувиар буурсан нь эрүүлжүүлэх саатуулах байрны үйл ажиллагаа, хууль, журмын хэрэгжилт сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

            10. Согтуугаар үйлдэгдсэн зөрчил буурсан. Эмэгтэй хүн оролцсон зөрчил өсөх хандалагтай байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

            11. Зөрчлийн дийлэнхи хувь нь 13:00-00:00 цагийн хооронд, гаригийн хувьд Даваа-Баасан гаригт үйлдэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.

                                                                   Тав: Санал                    

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжид бус иргэн, зорилтот бүлэг, ажилгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж ажиллах.

                         Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагааг сумдын багийн дарга, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдтэй уялдуулж /архаг архичид, өрх толгойлсон эцэг, эх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч/ нарт чиглэсэн хяналт шалгалт, нөлөөлөл, хүмүүжлийн ажил зохион байгуулах.

                         Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ялангуяа бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх ажлыг эцэг, эх-багш сурган хүмүүжүүлэгч- хүүхэд хамгаалагч-хамтарсан баг-эмнэлэгийн байгууллага гэсэн циклээр тусгай арга хэмжээ болгон зохион байгуулах.

                        Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр гудамж талбайд хүн зам тээврийн осолд өртөж хохирохоос сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналттай хөдөлгөөнд оролцуулахад чиглэсэн school police, хүүхэд хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.

                        Хэв журам сахиулах эргүүлийн үйл ажиллагаа цагийн хуваарийг 13:00-00:00 цагийн хооронд оновчтой зохион байгуулах, төрийн байгууллагын бус энгийн иргэдийг эргүүлийн үйл ажиллагаанд хамруулах ажил, арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна.

Зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр 18-29, 35-аас дээш насны ажилгүй иргэд, тэр дундаа зорилтод бүлэгт чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар, орчинг бүрдүүлэх, тэднийг ажил, мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, сургаж дадлагажуулах, ажлын байранд зуучлах талаар санал солилцож, тодорхой үр дүнтэй ажлыг зохион байгуулж ажиллах.

                  Замын цагдаагийн тасгаас зохион байгуулж байгаа “Уусан бол бүү жолоод”, “Согтуу” нэгдсэн шалгалтуудыг дан ганц өдөр бус ажлын өдрүүдэд ээлжлэн зохион байгуулуулах, хяналт шалгалтын зам маршрутыг өөрчлөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх саналтай байна.

 

 

           ТАНИЛЦСАН:

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДЭД БӨГӨӨД,

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                           Ц.ГАНБОЛД

 

           ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН,

            ЦАГДААГИЙН АХМАД                                                  Н.ЖАРГАЛМАА

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна